ТАВДУГААР САРЫН 28-НЫ БЯМБА ГАРАГИЙГ “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” БОЛГОЛОО

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэлээ. Мөн эл өдөр “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг хамтатган зохион байгуулах юм.“Автомашингүй өдөр”-өөр Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн болох юм.

Мөн Сүхбаатарын талбайд Европын холбооны улсуудын өдөрлөг, үзэсгэлэн яармагийг зохион байгуулна.

https://ulaanbaatar.mn/news/16673