БОГД УУЛЫН АЛХАЛТЫН ЗАМЫГ ТОХИЖУУЛНА

Богд уулын алхалтын замын тохижилтыг хийхээр гүйцэтгэгч компанийг шалгарууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын зам буюу нийт 35 га талбайн тохижилтын ажлын зураг төслийг өнгөрсөн оны наймдугаар сард баталсан. Мөн оны арванхоёрдугаар сард Ажлын зурагт магадлал хийсэн байдаг.

Тэгвэл тус байршил дахь тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Энигмаконстракшн” ХХК шалгарчээ. Уулын алхалтын замын тохижилтод ариун цэврийн түр байгууламж, тоглоомын талбай, амралтын цэг, худалдаа, үйлчилгээний талбай, авто зогсоол, хогийн цэг зэргийг байгуулна.

Хэрхэн тохижуулахаар төлөвлөснийг зургаас үзнэ үү. https://ulaanbaatar.mn/news/16614