Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ cэргэлтийн бодлого”-ын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Байгаль орчин Аялал жуулчлалын яам болон Монголын Зочид буудлуудын холбоотой хамтран “HOSPITALITY-2022” арга хэмжээг 2022 оны 5-р сарын 13,14-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын Event hall танхимд зохион байгуулахаар боллоо.
Арга хэмжээний үеэр“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг, Мэргэжлийн тогооч нарын / халз тэмцээн/, Бартендерийн үзүүлбэр болонУрлагийн тоглолт зохион байгуулагдана.