Нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга Д.Батсүх, “Zoo aquarium” амьтны хүрээлэнгийн захирал Б.Оргилыг хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ.
Өнгөрөгч амралтын өдөр Дауны холбоотой хамтран зохион байгуулсан “Сити тур” хотын автобусны аяллын нээлтэнд дауны өвчтэй хүүхэд багачуудад тус амьтны хүрээлэнгийн хамт олон үнэ төлбөргүй үйлчилж, олон сонирхолтой ан амьтантай танилцаж, үзэж сонирхох боломж олгосон юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан тус аялалд дэмжлэг үзүүлсэн “Zoo aquarium” амьтны хүрээлэнгийн хамт олонд ийнхүү “Талархал” гардууллаа.