БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Бүгд Найрамдах Буриад Улсын аялал жуулчлалын нөөц бололцооны тухай танилцуулах үзэсгэлэн Монгол улсад 2022 оны 4-р сарын 27 нд зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр тус улсын аялал жуулчлалын 24 компани, амралт сувиллын газрууд Байгал нуур, Байгаль орчмын нутаг дэвсгэрт амралтаа өнгөрөөх, аялал зугаалга хийх, эрэлт хэрэгцээтэй, сонирхолтой саналуудыг танилцуулсан байна. Мөн Монгол Улсын аялал жуулчлалын операторуудад зориулж Бүх оросын “Орос орныг нээ”, “Цайны их замд”, “Байгалаас Хөвсгөл хүртэл” зэрэг шинээр тогтоосон аялалын маршрутыг санал болгов.

Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газраас зохион явуулсан уг арга хэмжээ нь Монголын аялал жуулчлалын 70 гаруй оператор, Монголын аялал жуулчлалы салбарт ажиллаж байгаа бизнес байгууллагуудын 200 гаруй төлөөлөгч оролцлоо.