• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

“KAZAKHSTAN LIVE FEST” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

ByAdministrator

Apr 28, 2022

Бүгд Найрамдах Казахстан улсын Нур- Султан хотноо 2022 оны 06 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд “Kazakhstan Live Fest” олон улсын аялал жуулчлал, спортын үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн нь Казахстаны аялал жуулчлал болон спортын салбарт туршлага судлах, бизнес эрхлэгчид өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, харилцан холбоо тогтоох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Иймд тус олон улсын үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аялал жуулчлалын компани, тур операторууд болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Нийслэлийн Аялал жуулчлалын газар /70128687, ubtourism@gmail.com/ -т мэдээллээ ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг тус арга хэмжээний холбоосноос авна уу. https://qazlivefest.kz/