• Wed. Jul 17th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

БНСУ ГАДААДААС ИРЖ БАЙГАА ИРГЭДИЙГ ТУСГААРЛАЛТААС ЧӨЛӨӨЛНӨ

ByAdministrator

Mar 11, 2022

БНСУ-д энэ сарын 21-нээс эхлэн гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлнө. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байх шаардлагатай.

Хэрэв хоёр тунд хамрагдаад 180-аас дээш хоносон бол гуравдугаар тунд хамрагдсан байх хэрэгтэй. Ирэхээсээ өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм байна.

Мөн ирсний маргааш нь PCR шинжилгээ өгнө. Үүний дараа 6, 7 дахь хоног дээрээ PCR шинжилгээ юм уу, тестээр шинжилгээ өгөх шаардлагатай.

Ирэх долоо хоногоос Солонгост ковидын халдварын тархалт буурч эхэлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн Засгийн газраас нь нийгэмд зай барих шатыг багасгах, хэвийн амьдрал руу шилжүүлэх тухай ярьж байна гэж “Монголын мэдээ” сувгийн БНСУ дахь тусгай сурвалжлагч Э.Ижилболд мэдээллээ

Эх сурвалж: http://www.mnb.mn/i/258989?fbclid=IwAR1GWi47rcRBDc31-5As8NQUcw9-OumcmMVNBZXdAc9Hg0na0Nm4SPeew18