Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ-тай хамтран Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд “Нэг жуулчин- нэг мод” төгөл бий болгохоор ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Н.Мандуул нартай Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон холбогдох мэргэжилтнүүд уулзаж, санал солилцов.

Уулзалтын хүрээнд:

· “Нэг жуулчин- нэг мод” төглийн зураг төсөл, усалгааны систем, арчлалт хамгаалалтыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ажиллах

· Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хог цэвэрлэгээ болон ачилт үйлчилгээ

· Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт түр буудаллах болон отоглох цэг байгуулах төсөлтэй танилцлаа.