“Аялал жуулчлал ба Бүргэдийн баяр” эрдэм шинжилгээний хурал “ Монгол- Кувейтийн байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ын төв байранд болж байна. Хурлаар Бүргэд шувуу судлаачдын судалгааны мэдээлэлтэй танилцах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлохоос гадна хамгаалах асуудал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэх юм.
Мөн “Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр” арга хэмжээ энэ сарын 12-нд болно. Бүргэдийн баяр Түргэний аман дахь Монгол кувейтийн байгаль хамгаалах төвд зохиогдоно.
Цар тахал дэгдэхээс хоёр жилийн өмнө буюу 2019 онд тус арга хэмжээ зохион байгуулагдаж, дотоодын үзэгчдээс гадна Өмнөд Солонгос, Хятад, Япон, ОХУ, Их Британи, Турк, Тайланд зэрэг 10-аад орны жуулчид ирж байжээ.