“TOURISM TIME” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Монголын аялал жуулчлалын холбооноос салбарын бизнес эрхлэгчдэд зориулан “TOURISM TIME” цуврал арга хэмжээг сар бүр зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн арга хэмжээ 2022 оны 02 сарын 25-ны өдрийн Баасан гарагийн 09:00 цагт Улаанбаатар театрын танхимд болно. Арга хэмжээнд:

·       Гадаадын иргэн харьяатын газар зочноор оролцож, жуулчдын цахим визтэй холбоотой асуудлаар,

·      Нийслэлийн Аялал жуулчлалын газар 2022 онд төлөвлөсөн ажлууд болон арга хэмжээний талаар,

·      ХНХЯ-наас Шинэ хуулийн дагуу хөдөлмөрийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин болон анхаарах зүйлсийн талаар танилцуулж,асуултад нээлттэй хариулж, зөвлөгөө мэдээлэл өгөх юм.