ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН САЛБАР ХУРАЛДААНААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган салбарын төлөөлөл, гадны экспертүүдийг оролцуулан Төрийн ордонд  үргэлжилж байна. Чуулганаар

  • Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах
  • Хөвсгөл нуурын тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх
  • Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал
  • Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа гэсэн үндсэн салбар хуралдаануудаар үргэлжилж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны шийдвэрт хүрэх юм.

Цаашлаад Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын баазуудын байршлыг хатуу төлөвлөх, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөж, улмаар Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж, унаган байгаль, цэнгэг усаа ирээдүй, үр хойчдоо өвлүүлэн үлдээх боломж бүрдэх юм.

2 өдөр үргэлжлэх Үндэсний чуулган Төрийн ордонд салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам