14633203_1176219045758342_418281973469909941_o

“Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг угтаж зохион байгуулагдсан “Монголын нүүдлийн аялал жуулчлал” гэрэл зургийн үзэсгэлэнг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам; Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран 2016.10.11-15-ны өдрүүдэд Уран зургийн галлерейд /Соёлын төв өргөөтэй залгаа/ зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд тур оператор байгууллагуудын хөтөч, менежер, аялагчдын буулгасан 200 гаруй зураг ирснээс Монголын нүүдлийн ахуй соёлыг илэрхийлсэн, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон танилцуулж байгаа болон жуулчид өөрсдөө гар бие оролцож байгаа зургуудаас түүвэрлэн 30 зургийг дэлгэн сонирхуулж байна.

Монголын нүүдлийн уламжлалт ахуй соёлын үнэт зүйлсийг аялал жуулчлалын дэмжлэгтэйгээр хадгалан үлдээх, сурталчилан таниулах зорилгоор хийгдэж буй тус үзэсгэлэнг Торгоны замын олон улсын бага хурлын зочдод болон олон нийтэд үнэ төлбөргүйгээр үзүүлэх юм.

ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЖ СОНИРХОХЫГ УРЬЖ БАЙНА

НЭЭЛТ: 2016.10.11-ны 11:00 цагт УРАН ЗУРГИЙН ГАЛЛЕРЕЙД