Улсын Филармонийн гурван оркестр хамтарч тоглоно

Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид 45 дахь жилийн үзвэрийн нээлтийн “NEW SEASON 2017” тоглолтоо энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд хийнэ.

Нээлтэд Улсын Филармонийн гурван оркестр болох Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим хамтран тоглох юм.

Тоглолтод хөгжмийн зохиолч СТА Б.Чинбатын “Аравт” киноны хөгжмийг Морин хуурын чуулга, дэлхийн алдарт модерн жазз хөгжмийн зохиолч Chick Corea-ийн “Spain” бүтээлийг Баянмонгол жазз найрал хөгжим, Camille Saint-Saеns-ын “Danse Macabre” бүтээлийг симфони найрал хөгжим тоглох бол дэлхийн алдарт “Danzon № 2”-ийг 3 оркестр хамтарч толилуулах аж.

Тасалбарыг https://www.ticket.mn/event/date/303/ 1900-1617 дугаарын утсаар үнэгүй хүргүүлэх боломжтой.

New_season_hevtee1740479282016-10-04-11-11[www.urlag_.mn]http://montsame.mn/%D0%B4%D0%BE%D1%82%D0%BE%D0%BE%D0%B4-%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D/%D1%83%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD-%D1%84%D0%B8%D0%BB%D0%B0%D1%80%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B3%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BD-%D0%BE%D1%80%D0%BA%D0%B5%D1%81%D1%82%D1%80-%D1%85%D0%B0%D0%BC%D1%82%D0%B0%D1%80%D1%87-%D1%82%D0%BE%D0%B3%D0%BB%D0%BE%D0%BD%D0%BE