“Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал” 13-15ны хооронд зохион байгуулагдана

https://www.youtube.com/watch?v=8UUWX2DpdP0

Нэгдсэн Үндэстний Байгууллагын  Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт “Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал”-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 13-аас 15-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Уг хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, НҮБ –ын – гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд оролцоно. 

Capture