Сүүлийн жилүүдэд хот орчимд ууланд алхах, аялах хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж, гол чиглэл нь Богдхан уул, Чингэлтэй ууланд төвлөрч байна. Байгаль орчноо хайрлан хамгаалах, зөв зохистой аялах, явган аялал, уулын спортыг нийтэд сурталчлан таниулах, бүх нийтийн биеийн тамирыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллүүдийг хязгаарлах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Сонгинохайрхан уулын явган аяллын /3км/ чиглэлийг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийн тохижилтыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авлаа.
Тохижилтын хүрээнд явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, ургамал, ан амьтдын тайлбарыг байршуулсан олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын зам юм. Тус тохижилтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгч, явган аяллын замын ашиглалт хамгаалалтыг цаашид хариуцах ажиллах юм.