БОАЖЯ, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран “ITM 2021” аялал жуулчлалын үзэсгэлэнг “ХҮРТЭЭМЖТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриан дор 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 3 хоног Мишээл экспо төвд зохион байгуулагдлаа. Нийслэл Улаанбаатар хот, 21 аймгийн аялал жуулчлалын байгууллага оролцсон энэ удаагийн үзэсгэлэнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар:
-Нийслэл хотод аялал жуулчлалын чиглэлээр баримталж байгаа бодлого, шийдвэрийг сурталчлах,
-Гадаад, дотоодын иргэд жуулчдад үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй чанартай болгохын тулд аялал жуулчлалын байгууллагууд, иргэдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, түншлэл тогтоох,
-Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын аяллын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, нийслэлийн иргэд, хүүхэд залууст хотын түүх, соёл, дурсгалт газар, дурсгалт барилга, үзмэрүүд, хотын өнөөгийн хөгжлийг танилцуулж, улмаар бахархах, хайрлах, хамгаалах сэтгэгдлийг төрүүлэх, иргэдийн аяллын боловсролыг дээшлүүлэх, хотын соёлд суралцуулах зорилготойгоор “Сити тур” төслийг танилцуулав. Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын үйл ажиллагааг сурталчлан Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолтоос үзүүлж, нийт 800 гаруй иргэдэд мэдээлэл өгч ажиллав. Энэ удаагийн үзэсгэлэнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Нийслэлийн Засаг даргын хүний хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн нар оролцож үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.