“УЛААНБААТАР ЯВГАН АЯЛЛЫН ФЕСТИВАЛЬ”-ИЙГ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг угтан дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг 3 дахь жилдээ Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран зохин байгуулав.Энэ удаа Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Өгөөмрийн аманд байрлах “Монгол Оллэ” явган аяллын 3 дугаар зам /17км/-ын нээлтийн ажиллагааг зохион байгуулж, тусгайлан тохижуулсан, тэмдэгжүүлсэн уг замаар нийт 150 гаруй явган алхагчид хамрагдлаа.