Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөлийн анхны хуралдаан боллоо.

Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөлийн анхны хуралдаан боллоо.

Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн анхдугаар хуралдаан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл даргалж тур оператор, зочид буудал, зоогийн газар, агаарын тээвэр, төмөр замын салбарын төлөөлөл болсон зөвлөлийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, нийслэлийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 2015 онд зохион байгуулах аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээний төлөвлөгөө, “Найрсаг Улаанбаатар” аяны талаар хэлэлцэв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүдийн саналыг тусган баталж, нийслэл хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн болон нийтийн үйлчилгээнд эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар” аяныг хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргалаа. Хувийн хэвшлийн төлөөлөл давамгайлсан аялал жуулчлалын зөвлөл байгуулагдсан нь тус салбарын хувьд анхных бөгөөд шийдвэр гаргах түвшинд хувийн хэвшлийн оролцоог хангасан бодит алхам юм.