“ Монголын аялал жуулчлалын сургалтын төв байгуулах, салбарын хүний нөөцийн чадвахыг бэхжүүлэх” сургалт явагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу “ Монголын аялал жуулчлалын сургалтын төв байгуулах, салбарын хүний нөөцийг чадвахыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Зочид буудлын менежмент, Аяллын хөтөчийн сургалт 2021 оны 04-р сарын 26-аас 05-р сарын 07-ныг хүртэлх хугацаанд явагдана.

Сургалтад хамрагдсан бүх суралцагчид “Байгаль орчин, аялал жуулчлалын яам”, “БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, Korea Tourism Organization, TIDAL/Tourism Data Analytics Lab/ at Sejong University нэр бүхий батламж олгоно.

-Онц дүнтэй суралцаж, төгссөн 20 хүнийг сонгож БНСУ-д урилгаар 2 дугаар шатны ахисан түвшний сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломж олгоно. /COVID-19 цар тахлаас хамааран сургалтын хугацаа болон зохион байгуулалтад өөрчлөлт орох боломжтой./

-2 дугаар шатны ахисан түвшний сургалтыг амжилттай төгсөгчдөөс “МУ-ын Аялал Жуулчлалын Нэгдсэн Сургалтын Төв”-д багшаар ажилд авна.

-Сурлагаараа тэргүүлсэн 2 суралцагчид БНСУ-ын “Сэжун Их Сургуулийн Зочид буудал, Аялал жуулчлалын менежмент”-ийн магистерийн хөтөлбөрийн тэтгэлэг олгоно.

-Магистерийн хөтөлбөрт хамрагдсан шилдэг 1 суралцагчийг БНСУ-ын “Сэжун Их Сургуулийн Зочид буудал, Аялал жуулчлалын менежмент”-ийн докторын хөтөлбөрийн тэтгэлэг олгоно. COVID-19 цар тахлаас хамааран өөрчлөгдөх боломжтой.

эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ