Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар, тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг аялал жуулчлалын байгууллагуудад олгох тухай мэдээлэл

Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар, тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг аялал жуулчлалын байгууллагуудад олгох тухай мэдээлэл

Баяр наадмын нээлтийн тасалбар болон автомашины “Ж” зөвшөөрлийн захиалгыг 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн Аялал жуулчлалын газрын 612 тоотод албан бичгээр хүлээн авна. Албан хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана. Үүнд:
– Inbound эсвэл international тур оператор ангиллын гэрчилгээний хуулбар
– Харьяа дүүргийн татварын хэлтэст 2013 онд орлогын албан татвар төлсөн тайлангийн хуулбар эсвэл татвар төлсөн баримтын хуулбар
– Баяр наадам үзэх жуулчдын нэрсийн жагсаалт /дэс дугаар, овог нэр, гэсэн дарааллаар хүснэгтэд оруулсан байна./
Бүрдэл дутуу, гэрчилгээний хугацаа дууссан зэрэг хүсэлтийг хүлээн авахгүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хуваарилагдах тооноос хамаарч тур оператор компаниудын захиалсан тасалбар, зөвшөөрлийн тоог бууруулах магадлалтай тул үүнээс үүдэн гарах аливаа эрсдлийг урьдчилан тооцохыг хүсье.
2014 оны 06-р сарын 11-нээс өмнө хүсэлт бичгээр гаргасан байгууллагууд хавсралт материалыг файлаар mail@tourism.ub.gov.mn болон ggansuvd@yahoo.com хаягаар илгээж болно.
Тасалбар бүрд компанийн болон жуулчны нэр бичигдэх бөгөөд бусдад дамлан худалдсан, шилжүүлсэн тур оператор компанид дараа дараагийн жилүүдэд тасалбар олгохгүй болохыг мэдэгдье.
Тасалбар, автомашины зөвшөөрөл олголтыг ил тод, хүртээмжтэй болгох зорилгоор дээрх шаардлагуудыг тавьж байгааг ойлгож хүлээн авна гэдэгт итгэж байна. Бусад мэдээллийг тус газрын 7010-8687, 7014-8687 дугаарын утсаар болон www.tourism.ub.gov.mn цахим хуудаснаас хүлээн авах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР