БНСУ-ЫН SEONGNAM ХОТОД “SEONGNAM INTERNATIONAL MEDICAL TOURISM” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БНСУ-ын Seongnam хотын захиргаа тус хотын Анагаах ухааны нийгэмлэг, Эрүүл мэндийн аялал жуулчлалын зөвлөл хамтранэрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ, техник төнөг төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг сурталчлах, түншлэл тогтоох зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Seongnam хотын захиргааны байрны City Hall танхимд “Seongnam international medical tourism” арга хэмжээг зохион байгууллаа. 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотоос эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг EMJJ, Luujin holding, Exodus, Airman, Бирга тур зэрэг компаниуд болон Нийслэлийн Аялал жуулчлалын газрын төлөөллүүд оролцов.

Арга хэмжээний үеэр “Seongnam international medical tourism” олон улсын чуулган болж, чуулгандОрос, Хятад, Монгол, Вьетнам, Тайланд, Тайван, Индонез, Казакстан зэрэг 13 орны төрийн болон хувийн хэвшлийн 500 гаруй зочид төлөөлөгч оролцов.

Мөн арга хэмжээний үеэр эрүүл мэндийн байгууллага, төнөг төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын үзэсгэлэнд 68 компани 120 стендэд үйл ажиллагаагаа танилцуулав.

Мөн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ, техник төнөг төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг сурталчлах фам тур арга хэмжээ зохион байгуулагдаж Тplus шүдний эмнэлэг,Nubebe ардын уламжлалын эмнэлэг, Dedipium гоо сайхны эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцав. Бизнесийн зөвлөгөөн болж 150 гаруй байгууллага бизнесийн уулзалт хийж түншлэлээ тогтоов.