Нийслэлийн Аялал жуулчлалын газрын удирдлагууд өнөөдөр БНСУ-ын Соннам хотын Соёл боловсрол, спортын газрын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар талууд Монгол болон Солонгос улсын аялал жуулчлалын бодлого, хөгжлийн чиг хандлага, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, бенчмаркинг, Cоннам хотын эрүүл мэндийн салбар, хоёр улсын жуулчдын чиг хандлага зэрэг сэдвээр ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд талууд цаашид аялал жуулчлалын салбарт харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцлоо.