Улаанбаатар хотын аяллын автобус Цонжин болдог луу аялуулна

Улаанбаатар хотын аяллын автобус Цонжин болдог луу аялуулна

IMG-0076Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилготой Ulaanbaatar City Tour буюу хотын автобустай аяллын үйлчилгээг нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчны идэвхтэй улирал буюу 6 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хэрэгжүүлж байна.  

Улаанбаатар хотын аяллын автобус нийслэл дэх аялал жуулчлалын гол үзмэрүүд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн хийд, Улаанбаатар үсгэн хөшөө, Богд хааны ордон музей, Хуримын ордон, Чойжин ламын музей, Цонжин болдогоор тойрон аялна.

Хотын аяллын автобус хот дотор өдөр бүр харин Цонжин болдог руу Даваагаас Баасан гаригуудад жуулчдыг аялуулна. Тасалбарыг дараах Жуулчны мэдээллийн төвүүдээс авах боломжтой:

Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 2. “Монгол гэр”, Шөнийн гэрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг

Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 4. Иргэдэд үйлчлэх төв, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг