ОЛОН УЛСЫН МАРАФОНЧИД БОГДХАН УУЛАНД УРАЛДАНА

ОЛОН УЛСЫН МАРАФОНЧИД БОГДХАН УУЛАНД УРАЛДАНА

Анх 1996 онд Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анхлан санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоныг энэ жил 8-р сарын 19-ний өдөр зохион байгуулна.

“Тал нутгийн Монгол” олон улсын марафон нь Монголын тал нутгаар Япон болон бусад гадаад орнуудын гүйгчид, спорт сонирхогчдыг өргөнөөр татан жил ирэх тусам хүрээгээ тэлж байна. Тус тэмцээнд 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог. Энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5, 10, 21 километрээс гадна “Богдхан уулын ултра трайл” болох 50 километрийн марафоныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

5

Гүйлтийн спортоор хичээллэснээр тэсвэр хатуужил, өөрийн дотоод нөөц боломжоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ бие бялдрын болон оюун санааны өв тэгш байдлыг төлөвшүүлдэг бөгөөд хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэн эрүүл мэндийг дэмждэг байна.

Тэмцээний бүртгэлийг www.msut.run цахим хуудас болон Монголын үндэсний олимпийн хорооны 110 тоотод явуулж байна.

Бүртгэлийн хугацаа: 8-р сарын 17-ны өдөр хүртэл

Холбоо барих: 94940307

1