“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2018” ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2018” ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг энэ сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгууллаа.

Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр Очирваань бурханы их тахилга, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог байна.

IMG_6591

Энэ жилийн 256 хүчит бөх барилдаанд Архангай аймгийн Булган суымн харьяат Даншигийн даян аварга Р.Пүрэвдагва дөрөв дэх жилдээ түрүүлж, Даншигийн дархан аварга цол хүртсэн бол Ховд аймгийн Буянт сумын харьяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж заан цолны болзол хангалаа.

Их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь түрүүлсэн бол аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Д.Амармэндийн зээр морь, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн хээр морь хурдлав. Харин айргийн дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Ө.Өлзий-Оршихын зээрд, айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Н.Даваанямын бор морь тус тус хурдаллаа.

IMG_6879

Тус наадмын хүрээнд зохион байгуулагдсан жороо морины уралдаанд нийт 22 уран явдалтай жороо морь оролцов. Үүнээс Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар морь түрүүлж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат М.Галбадрахын хээр үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ц.Сүхбаатрын бор үрээ, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Лхамсүрэнгийн зээрд морь хурдалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Мөнхбаярын хар алаг морь айргийн тавд хурдаллаа

IMG_6426

Наадмын үеэр буюу 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлснээс гадна  Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын тусгай хөтөлбөрөөр дотоод гадаадын жуулчид Улаанбаатар хотын жуулчдын гол үзмэрүүдтэй танилцсаны дараагаар “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмаар зочиллоо. Тус наадмыг 2500 гаруй гадаадын жуулчид үзэж сонирхсон байна.

IMG_7074