Төрийн албан хаагчид туршлага судлаад ирлээ

Төрийн албан хаагчид туршлага судлаад ирлээ

 Нийслэлийн Аялал жуулчлалын газраас төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй үнээр туршлага судлуулах аяллыг гурав дахь удаа зохион байгууллаа. Энэ удаагийн аялалд Налайх дүүргийн боловсрол, хөдөлмөр,халамж, үйлчилгээний салбарын албан хаагчид хамрагдаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 11-р сарын 04-05-ны өдрүүдэд айлчлаад ирсэн байна. Айлчлалын бүрэлдэхүүн тус хотын нэгдүгээр сургууль, Багшийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцсон байна. Мөн тус хотын динзоварын музейг үзэж сонирхлоо. Урд хөршийн худалдааны томоохон боомт хотод хийсэн энэ удаагийн айлчлал нь хоёр хотын иргэд, төрийн албан хаагчдыг холбосон, харилцан туршлага солилцсон чухал аялал боллоо хэмээн Налайх дүүргийн төлөөлөгчид болон Эрээн хотын Засгийн ордныхон дүгнэсэн байна.    

ereen (6)
« of 6 »