Хүний хүчин зүйлээс улбаатай байгаль орчны бохирдол, ой хээрийн түймэр хэрээс хэтэрлээ. Бид ирээдүй, үр хойчдоо унаган байдлаар нь үүнээс дордуулахгүйгээр үлдээх учиртай юм.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй хүн ам цөөтэй манай улсын хувьд байгаль орчноо хамгаалах аргуудын нэг нь Нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлэх, нөхөрлөлийг урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
Ойн нөхөрлөлүүд нь хүний хүчин зүйлтэй холбоотой зөрчлийг багасгах, өөрийн нутаг, байгалиа хамгаалах харуулын үүргийг сайн дураараа эрхлэн гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар ямар ч албан ёсны урамшуулал, цалин байхгүй ажилладаг.
Тогтвортой, өсөх ирээдүйтэй аялал жуулчлалын үйл ажиллагаанд ойн нөхөрлөлүүд-малчдын оролцоог нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, тэднийг хамарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгон зах зээлд амжилттай нэвтрүүлэх нь төслийн зорилго юм.
Иймээс Нэгдсэн Үндэстний Байгууллага, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Технож Бизнес Инкубатор Төв ТББ хамтран нийт аялагчид, Монголчууддаа хандан дараах Уриалгыг гаргаж байна.
БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЛААР ДАМЖУУЛАН ОЙН НӨХӨРЛӨЛ, НУТГИЙН ИРГЭДИЙГ ДЭМЖЬЕ. БАЙГАЛИЙН САЙХАНД БАГА ЗАРДАЛТАЙГААР АЯЛАНГАА МОНГОЛ АХУЙГААСАА СУРАЛЦЬЯ.
Нэрд гарсан цөөн газарт аяллаар шавах, даац хэтрүүлэх байдал сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Гэтэл Монгол орон өргөн уудам, байгалийн үзэсгэлэнт болон түүхийн ховор нандин дурсгал бүхий газрууд их байдаг.
Судалгаа төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй аялал их байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд нь цөөн хэдэн үзэсгэлэнт газрууддаа байрлан гадны жуулчдад өндөр үнээр үйлчлэх сонирхолтой байдаг. Мод, жимс, самар, эмийн ургамал, цэцгийг дураар түүж, зарж борлуулагчид олширсон.
Иймд Хариуцлагатай аяллыг Нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлж өртөг багатайгаар аялангаа ойн нөхөрлөлүүдээ дэмжиж, тэдэндээ хөрөнгө оруулья, байгалиа хамгаалахад хүн бүр өөрсдийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
“Хөдөө гэр” төслийн Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтарсан хэвлэлийн хурал НҮБ-ын байрны 6 давхарт маргааш буюу 8 сарын 03-ны өдөр 11 цагаас болно. Зочид, хэвлэлийхэнийг ойн нөхөрлөлийхэний айраг, цагаан идээгээр дайлна.
Холбогдох утас: 700 00 700, 99071204, 99093532