• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

АВТОБУСНЫ ЗОГСООЛД ГАДААДЫН ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ БАЙРШУУЛЖ БАЙНА.

ByAdministrator

Aug 2, 2017

Нийслэл Улаанбаатар хотоор аялж, жуулчилж байгаа гадаадын жуулчид, иргэд Нийтийн тээврийн автобусаар зорчиход  чиглэл, маршрутаа мэдэхгүйгээс төөрөх, будилах  асуудал тулгардаг.

Энэ бэрхшээлээс гаргахын тулд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Тээврийн газраас жуулчид ихээр зорчдог гудамж, чиглэлийн дагуух автобусны зогсоолын мэдээллийн самбарт  жуулчид автобусаар зорчих маршрут, чиглэлийг галиглан  хөрвүүлж, байршуулах ажлыг эхлүүлээд байна..

avtobusЖуулчид нь тус мэдээллийн самбараас аль чиглэлд ямар автобусаар зорчиж болохтой танилцан, Нийслэл хотоор саадгүй аялах боломжтой болох юм.

Энэ жил Энхтайваны өргөн чөлөө болон Зайсан, 120 мянгат орчмын нийт 17 зогсоолыг жуулчдад зориулсан зогсоолоор сонгон, дээрх мэдээллийг байршуулахаар болжээ.

            МУБИС /хойд, баруун, зүүн чиглэл/,  Ионсей эмнэлэг, Хөдөлмөрийн яам, Бөхийн өргөө, Улсын их дэлгүүр, Энхтайван найрамдлын ордон, Санктпетербург, Төв номын сан, Баянгол зочид буудал,120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн, Оргил рашаан сувилал,Гэрэлт хотхон /Зайсанд/, Лаборатори /Зайсанд/, Мөнгөн Завъяагийн автобусны зогсоолд мэдээллийг байршуулж байна.

           

Мөн “Улаанбаатар Смарт карт” ХХК-иас “UB smart bus” гар утасны аппликейшныг жуулчдын үйлчилгээнд ашиглуулах боломжтой болгосон байна.

« of 7 »