“МОНГОЛ-ХЯТАДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН  ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

“МОНГОЛ-ХЯТАДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН  ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Монгол, БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын 2014 оноос хийсэн гурван удаагийн уулзалтын үр дүнд гурван улсын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрт Ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан. Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон нь Цайны замын аялал жуулчлалын брэндийг  бий болгож, хамтарсан маркетингийн үйл ажиллагааг явуулах, Цайны зам дагуух улс орнуудыг аялал жуулчлалын нэгэн бүс хэмээн сурталчилж, гадаад улс орнуудаас илүү олон жуулчид татах нөхцөл боломж бүрдсэн юм.

Монгол, БНХАУ, ОХУ гурван улс дамнасан Цайны зам аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх хүрээнд 2016 оны 7 дугаар сард БНХАУ-ын Хөх хотноо Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаан болж, Цайны замын олон улсын холбоо байгуулагдаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Мөн оны 10 дугаар сард “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбооны Бээжингийн хамтын ажиллагааны тунхаглал”-ын дагуу Цайны замын олон улсын холбооны нарийн бичгийн дарга нар байгуулагдсан. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хороо нь Цайны замын олон улсын холбооны нарийн бичгийн дарга нарын үүргийг гүйцэтгэдэг ба тус холбооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө 2016 оны 10 дугаар сард Бээжинд болсон хурлаар батлагдсан юм.

Дээр дурдсан 2017 оны төлөвлөгөөний дагуу энэ оны 6 дугаар сарын 21-24-нд ОХУ-ын Буриад улсын Улаан Үүд хотноо Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хоёрдугаар уулзалт болсон. Энэхүү уулзалтанд оролцох замдаа БНХАУ-ын Аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао Монгол улсад 6 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд айлчилсан юм.

GER_3316-768x512

Арга хэмжээний танилцуулга:

БОАЖЯ хөрш орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Цайны замын брэндийг сурталчлах хүрээнд  энэ оны 7 дугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотноо “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ нь Цайны замын олон улсын холбооны 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил бөгөөд Хятадын талаас аялал жуулчлалын төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлалын байгууллага, хүүхэд багачуудын төлөөлөл бүхий нийт 460 орчим хүн оролцохоо илэрхийлээд байна.

“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээнд дараах багц хөтөлбөрүүд багтаж байна. Үүнд:

  1. Монгол-Хятадын Цайны замын олон улсын аялал жуулчлалын форум
  2. Улаанбаатар хот дахь Цайны замын дурсгалын хөшөөний нээлт
  3. Авто аяллын нээлтийн ажиллагаа
  4. Монгол-Хятадын аялал жуулчлалын тур операторуудын уулзалт
  5. Хүүхдийн аяллын нээлтийн ажиллагаа
  6. Хилийн бүсийн аймгуудын дарга нарын уулзалт
  7. Нүүдэлчдийн наадам

7-р сарын 22-ны өдөр Монгол-Орос-Хятад улсын Цайны замын дурсгалын хөшөөний нээлт БЗД 12-р хороо , Жанжин клубын зүүн урд байрлах Дулмаалин хийдийн хашаанд 14:30-15:00 хооронд болох бол

7-р сарын 23-ны өдөр “Энх тайван, Найрамдал, Залуу элч” хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээнд зориулсан Монгол Хятад улсын хүүхдийн урлагийн тоглолт Монголын хүүхдийн ордонд 11:00-12:00 хооронд болно. Тус тоглолтод Монголын хүүхдийн ордны авьяаслаг багачууд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы 90 хүүхдүүд оролцоно.

Тус арга хэмжээг БНХАУ-ын 25 томоохон хэвлэл мэдээллийн алба ирж сурвалжлан шууд эфирээр Хятад орон даяар дамжуулна.

 

ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОХ ХЯТАДЫН ТАЛЫН БҮРЭЛДЭХҮҮН

 

Оролцогч байгууллага
Аялал жуулчлалын төрийн байгууллага
1. Фужиан мужийн аялал жуулчлалын товчоо
2. Жианси мужийн аялал жуулчлалын товчоо
3. Хунань мужийн аялал жуулчлалын товчоо
4. Хубэй мужийн аялал жуулчлалын товчоо
5. Хэнань мужийн аялал жуулчлалын товчоо
6. Хэбэй мужийн аялал жуулчлалын товчоо
7. Шианси мужийн аялал жуулчлалын товчоо
8. ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хороо
9. Хөх хотын Аялал жуулчлалын товчоо
10. Бугат хотын Аялал жуулчлалын товчоо
11. Хөлөнбуйр аймгийн Аялал жуулчлалын товчоо
12. Манжуур хотын Аялал жуулчлалын товчоо
13. Шилийн гол аймгийн Аялал жуулчлалын товчоо
14. Эрээн хотын Аялал жуулчлалын товчоо
15. Ордос хотын Аялал жуулчлалын товчоо
16. Баяннуур аймгийн Аялал жуулчлалын товчоо
17. Алшаа аймгийн Аялал жуулчлалын товчоо
18. Эрээн хотын Аялал жуулчлалын товчоо
Хэвлэл мэдээлэл
19. China Tourism Satellite TV
20. China Travel News
21. Xinhua News Agency
22. Beijing Daily
23. Tencent from the media (Micro letter)
24. Inner Mongolia Radio and Television
25. Inner Mongolia TV
26. North News
27. Shanxi TV
28. Hebei TV
29. Henan TV
30. Hubei TV
31. Henan TV
32. Fujian TV
33. Jiangxi TV
34. ӨМӨЗО-ны 10 аймгийн хэвлэл мэдээлэл
ӨМӨЗО-ны аймгуудын удирдлагууд
35. Шилийн гол аймаг
36. Баяннуур аймаг
37. Хянган аймаг
38. Хөлөнбуйр аймаг
Аялал жуулчлалын компаниуд
39. Тур оператор компанийн захирлууд
Хүүхдийн төлөөлөл
40. Хүүхэд багачуудын төлөөлөл
НИЙТ       390 хүн