Чингэлтэй хайрханд аялах аялагчдын тав тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас явган аяллын чиглэл тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ. Төрөлх дүүрэг, хорооныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах Чингэлтэй дүүргийн залуучуудыг энэ ажилд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.