НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Хангарьд лого

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2016-2020 ОНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Улаанбаатар хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно.
Аялал жуулчлалын хүрээнд хийгдэх үйл ажиллагааны хөтөлбөр

1.4 Аялал жуулчлалын төв болно.
1.4.1 Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно.
1.4.2 Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т үндэсний спортыг
хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв /морин уралдаан,
морин аялал, бизнес үзэсгэлэнгийн төв/ барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр,
хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татна.
1.4.3 Хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Улаанбаатар тусгай
бүс” байгуулна.
1.4.4 “Улаанбаатар брэнд” /UB brand/ бий болгоно.
1.4.5 Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод соёл урлаг, спорт,
олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулна.
1.4.6 Жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ
нэвтрүүлж, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллана.
1.4.7 Гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг
бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай
хамтран зохион байгуулж, жуулчдад ээлтэй хот болно.
1.4.8 Гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг
татах газрыг бий болгоно.
1.4.9 “Өвлийн фестиваль”, “Улаанбаатарын үдэш” зэрэг жуулчдыг татсан үзвэр,
үйлчилгээний тоог нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн арга хэмжээ
зохион байгуулна.
1.4.10 Жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан “Шөнийн Улаанбаатар” хөтөлбөр
боловсруулж, хэрэгжүүлнэ.