“Оюутан цагдаа”-г бүртгэж эхэлжээ

“Оюутан цагдаа”-г бүртгэж эхэлжээ

59skoulu6v25md8jitodgdpallЗураг дээр дарж үндсэн хуудас руу очно уу.

“Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнуудыг өчигдрөөс эхлэн бүртгэж эхэлжээ. Бүртгэл МОХ-ны байранд явагдаж байгаа бөгөөд энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.

 Дашрамд өгүүлэхэд уг хөтөлбөрийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран хэрэгжүүлдэг бөгөөд оюутнууд “Tourist Guide Police” гэсэн бичигтэй шар хантааз өмсөж, нийслэлийн гудамж, төв талбайгаар ажилладаг билээ.  Уг хөтөлбөрийн хүрээнд эхний жил нийт 88 оюутан хамрагдсан бөгөөд нэг цагийн хөлсөнд 3500-4000 төгрөг авдаг байжээ.