There is no gallery selected or the gallery was deleted.
“Амилуулах суурь тусламж үзүүлэгч” үнэмлэх гардан авлаа
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж байгаа “Болзошгүй гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, яаралтай тусламжийг зөв, чанартай үзүүлэх нь” сургалтад Хан-Уул дүүргийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагуудын ажилтнууд хамрагдлаа. Хоёр өдөр үргэлжилсэн сургалтыг Хан-уул дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран явуулсан бөгөөд сургалтын шалгуурыг бүрэн дүүрэн хангасан 14 оролцогчид “Амилуулах суурь тусламж үзүүлэгч” үнэмлэхийг олгоод байна. Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгийн эмч нар хөтлөн явуулж байна.