Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2.5.11-д жуулчдад зориулсан шинэлэг үйлчилгээнүүдийг үе шаттай нэвтрүүлэхээр тусгагдсаны дагуу “Жуулчдад зориулсан хөнгөлөлтийн карт”-ыг 2016 оны аялал жуулчлалын улиралд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн хотуудад түгээмэл ашиглагддаг хөнгөлөлтийн карт нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг эргэлтэд оруулах, жуулчдын мөнгөн зарцуулалтыг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц үзүүлдэг.
“Жуулчдад зориулсан хөнгөлөлтийн карт” төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгууллагын төсөл, холбогдох материалыг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд хүлээн авна. Ирүүлсэн төслийн иж бүрдэл, хэрэгжих боломж, хамрах хүрээ, агуулга, шинэлэг байдал, хөрөнгө оруулалтын хэмжээ зэргийг харгалзан шалгаруулна. Санал ирүүлсэн байгууллага нь төслийг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ба тус газрын зүгээс маркетинг, сурталчилгаанд нь дэмжлэг үзүүлнэ.
Төсөл нь шалгарсан байгууллагатай 2016 оны 2-р улиралд багтаан үйлчилгээнд нэвтрүүлэх, 2 жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулах болзолтойгоор гэрээ байгуулна.
Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70108687 дугаарын утсаар авна уу.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар