724449_tom_mccarthy_x800

 

ҮНДСЭН ХУУДАС

Санта Барбара Олон улсын Кино наадмын хэвлэл, мэдээллийн түнш Travel + Leisure сайт саяхан уг наадмын улаан хивсний ёслолд ирсэн хүндэт зочдоос “бүх ажлаа орхиод дэлхийн аль нэг газарт, хэн нэг алдартныг дагуулаад аялаач гэвэл хаашаа, хэнтэй явах вэ?” гэсэн асуулт тавьжээ.

“2012” кинонд тоглож байсан, өнгөрсөн оны “Spotlight” киноны найруулагч Том Маккарти энэ асуултанд хариулахдаа “Монгол руу Илон Масктай хамт аялна” гэж хариулсан байна.

“Надаас тэс өөр тархи сэтгэхүйтэй хүнтэй хамт цагийг өнгөрөөх нь зугаатай байх болов уу” гэж тэр тайлбарлажээ.

SpaceX, Tesla Motors компаниудыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск нь адал явдалд дуртайгаараа алдартай.

Өнгөрсөн зун тэр эхнэр Талула Райлэйгийн хамт Английн Хэмпширт амрахдаа хуучны давхар далавчтай онгоцны далавчин дээр зогсож нисч байжээ.

791ae4_elon_mask_wing_walking_x800