“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ”
“ULAANBAATAR WINTER FESTIVAL”
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Мөсөн шагайн наадам” арга хэмжээг 2010 оноос эхлэн Богдхан уулын ар Туул голын мөсөн дээр Монголын Мөсөн шагайн холбоо, Монголын Мөсөн сурын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран жил бүрийн хаврын эхэн сард зохион байгуулж ирсэн уламжлалтай. 2014 оноос эхлэн уг арга хэмжээний төрөл, зохион байгуулалтын цар хүрээг нь өргөжүүлэн “Улаанбаатарын өвлийн наадам” нэрээр жил бүрийн 2-р сарын эхний бүтэн сайн өдөр /Ням гарагт/ зохион байгуулдаг болсон.
Наадмын үеэрх арга хэмжээ нь уламжлалт болон орчин үеийн гэсэн 2 хэсэгтэй бөгөөд уламжлалт арга хэмжээний хэсэгт үндэсний урлагийн тоглолт, загварын үзүүлбэр, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогч жуулчдын тэмцээн, гадаадын жуулчдын дунд зохиогдох мөсөн сурын харвааны тэмцээн, Монголын үндэсний онцлогтой тоглоом наадгайн үзэсгэлэн худалдаа явагддаг бол орчин үеийн хэсэгт уран гулгалт, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, нохойтой чарганы уралдаан, мөсөн хананд авирах тэмцээн, өвлийн дугуйн уралдаан зэрэг арга хэмжээнүүд зохиогддог.
Дэлхийн олон хотууд өөр өөрсдийн онцлог, давуу талаа гаргасан аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулж жуулчдыг татдаг. Японы Саппоро, БНХАУ-ын Харбин зэрэг өвлийн хотууд цас, мөсний баяраараа дэлхийд алдартай. Улаанбаатарын өвлийн наадам нь Монголчуудын эртнээс нааш уламжилж ирсэн мөсөн шагайн харваагаар тухайн жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалыг сэргээж, гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
There is no gallery selected or the gallery was deleted.
Ерөнхий зохион байгуулагч:
Нийслэлийн Аялал жуулчлалын газарХамтран зохион байгуулагч:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газар, Монголын үндэсний Мөсөн шагайн холбоо, Монголын Мөсөн сурын холбоо 2016 онд зохиогдох хугацаа: 2016.02.06 2017 онд зохиогдох хугацаа: 2017.02.04 2018 онд зохиогдох хугацаа: 2018.02.03 Хариуцсан ажилтан: М.Болортуяа Цахим шуудан: bolortuya.m@tourism.ub.gov.mn Утас: 70128687