ГАДААДЫН ИРГЭДЭЭС ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРСОН   ИРГЭДИЙН БОЛОН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ИРГЭДИЙН  СУДАЛГАА

ГАДААДЫН ИРГЭДЭЭС ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРСОН ИРГЭДИЙН БОЛОН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ИРГЭДИЙН СУДАЛГАА

 ГАДААДЫН ИРГЭДЭЭС ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРСОН

 ИРГЭДИЙН БОЛОН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ИРГЭДИЙН

СУДАЛГАА

 

/2015 оны эхний 11 сарын байдлаар/

 

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гадаад иргэд

 

2015 оны эхний 11 сарын байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын 84 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны 58 нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт өртжээ.

            Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрээр авч үзвэл:

            Баянгол дүүрэгт 9 буюу 10.7 хувь, Хан-Уул дүүрэгт 14 буюу 16.7 хувь, Баянзүрх дүүрэгт 9 буюу 10.7 хувь, Сүхбаатар дүүрэгт 16 буюу 19 хувь, Чингэлтэй дүүрэгт 6 буюу 7.1 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 2 буюу 2.4 хувь, Налайх дүүрэгт 2 буюу 2.4  хувь байна.

Төрлөөр нь авч үзвэл: Төрлөөр нь авч үзвэл: Бусдад хөнгөн гэмтэл санаатай учруулсан 24 буюу 28.6 хувь, залилан 17 буюу 20.2 хувь, танхайрах 9 буюу 10.7 хувь энэ нь нийт гэмт хэргийн дийлэнх буюу 59.5 хувийг үлдсэнг бусад төрлийн гэмт хэргүүд эзэлж, БНХАУ-ын 38 иргэн, БНСУ-ын 20 иргэн, ОХУ-ын 13 иргэн нийт гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн дийлэнх буюу 84.5 хувийг эзэлж байна.

Хоёр. Гэмт халдлагад өртөж хохирсон гадаад иргэд

 

2015 оны эхний 11 сарын байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын 174 иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны 123 нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогджээ.

Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрээр авч үзвэл:

Сонгинохайрхан хайрхан дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт 13, Налайх дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 28, Баянгол дүүрэгт 22, Хан-Уул дүүрэгт 13, Сүхбаатар дүүрэгт 26, Багануур дүүрэгт 2 иргэн гэмт хэрэгт өртжээ.

Хулгайд 53 буюу 30.5 хувь, дээрэм 24 буюу 13.8 хувь, залилан 23 буюу 13.2 хувь энэ нь нийт гэмт хэргийн дийлэнх 100 буюу 57.5 хувийг, үлдсэнг бусад төрлийн гэмт хэргүүд эзэлж байна.

Дээрх иргэдийн дийлэнх 75 буюу 43,1 хувь нь БНХАУ, 25 буюу 14.1 хувь нь БНСУ, 20 буюу 11.5 хувь нь ОХУ, 11 буюу 6.3 хувь нь АНУ-ын иргэн, үлдсэнг бусад орны иргэд тус эзэлж байна.

 

 

Жич: Эх сурвалжийг Цагдаагийн Ерөнхий газрын, Мэдээлэл, технологийн төвөөс авав.

 

 

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР