НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2015 ОНЫ ЗОРИЛТЫГ  ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ  /3 ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР/

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2015 ОНЫ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ /3 ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР/

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2015 ОНЫ ЗОРИЛТЫГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

/3 ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР/

 

2015 оны 10 дугаар сарын 12                                                                                                                                                                    Улаанбаатар хот

НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтын нэр Хариуцах байгууллага

 

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

 

Хэрэгжилтийн явц

 

 

 

Хамтран хэрэгжүүлэх байгууллага

 

Хувь

 

 

3.4. Аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр

 

3.4.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахад орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НАЖГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгох төслийг эрчимжүүлэн хэрэгжүүлнэ. Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын жишиг суурин болгох зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

  1. БОНХАЖЯ-ны удирдлагуудтай 2 удаагийн уулзалт зохион байгуулж, “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” төслийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийг Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргадаар ахлуулан байгуулав.
  2. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх төслийн хүрээнд Зуун ламын агуй, Мэлхий хад, Арьяабалын хийдийн орчимд амралтын цэгүүдийг тохижуулах ажлыг бага үнийн санал ирүүлж тендерт шалгарсан “Төмөрт хос Бэрс” ХХК-иар гэрээ байгуулан гүйцэтгүүлэв.
  3. Горхи-Тэрэлжийн БЦГ-т хувиараа аялал жуулчлал эрхлэгч, морь тэмээ унуулдаг, орон нутгийн хөтчөөр ажилладаг иргэдэд зориулсан 6 бүлэг 92 зүйл бүхий зөвлөмж гарын авлагыг гэрээ байгуулан бэлтгүүлж байна.
  4. Тус газраас Налайх дүүргийн Засаг даргад 159 тоот албан бичгээр хүсэлт хүргүүлсний дагуу Горхи, Мэлхий хад орчимд цагдаагийн хэсгийн кабон байр шинээр байгуулах, 6 дугаар хорооны иргэдийн хурлын дэмжлэгтэйгээр нэг автомашиныг эргүүлийн цагдаагийн албан хэрэгцээнд явуулах, Горхи, Тэрэлжийн чиглэлд хяналтын 12 камер суурилуулахаар шийдвэрлэсэн байна. Цагдаагийн үйл ажиллагаанд туслах зорилгоор 6 дугаар хорооны иргэдэд түшиглэсэн эргүүлийг тогтмол ажиллуулж эхэлсэн.
  5. Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийг “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол адууны соёлыг харуулсан музей, сургалт, морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслүүдийг газар олголтын бодлогоор дэмжих асуудлаар БОНХАЖЯ-д уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Монгол адууны соёлыг харуулсан морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдэх, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хамгаалалтын захиргаа хамтран тогтоосон Горхи-Тэрэлжийн бүсэд аялах маршрутуудыг сайдын тушаалаар батлуулахаар тогтов.
  6. 6. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн 6 дугаар хорооны иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх мэдлэг олгох зорилгоор “Аж ахуй эрхлэх ур чадвар” сургалтыг зохион байгуулж аж ахуй эрхэлдэг, эрхлэх сонирхолтой орон нутгийн иргэдийг хамруулав.
  7. Монголын зочид буудлын холбоо, “Биг скай лодж” амралтын газартай хамтран Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйлчилгээний чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” үзүүлэх сургалтыг зохион байгуулж нийт 45 менежер, удирдах албан тушаалтан хамрагдав.
НД

ЗДТГ

90%
Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх, “Найрсаг УБ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяныг зохион байгуулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

  1. Нийслэлийн иргэд чиглэсэн “Найрсаг Улаанбаатар” нийгмийн аяныг цахим хэлбэрээр зохион байгуулахаар Монгол контент ХХК /www.gogo.mn/-тай гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна. Аяны хүрээнд “Найрсаг УБ” цэсийг шинээр үүсгэж, асуудал дэвшүүлсэн нийтлэл, мэдээлэл, комик цувралуудыг тогтмол гаргаж байна.
  2. Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” аяны удирдамжийг боловсруулан нийслэлийн Засаг даргаар батлуулж, 6-р сараас хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд такси үйлчилгээ эрхлэгчдэд зориулан англи хэл, харилцааны соёлын сургалт зохион байгуулж, төмөр зам, нисэх буудалд тээврийн улсын байцаагчийг ажиллуулж, жуулчин тээврийн таксины стандартыг шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулав.

Мөн Монгол-Японы аз жаргал нийгэмлэгтэй хамтран замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар иргэдийг уриалсан “Хөөрхөн жолооч” санаачилгыг хэрэгжүүлж, сурталчлав.

  1. Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг “Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн дор 2015 оны 06-08 дугаар сарын хугацаанд зохион байгуулав. Тэмцээнд нийт 25 бүтээл ирж тэргүүн байранд олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан “Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал”, II байранд “Язгуур” продакшны “Нэг минут” , III байранд “Хотын соёл надаас эхэлнэ” бүтээлүүд тус тус шалгарав. Мөн тус байгууллагатай хамтран нийслэлийн иргэдийн найрсаг байдлын индекс тогтоох судалгааг явуулав.
  2. Гурваас доош одны зэрэглэлтэй зочид буудлуудын удирдлага болон ажилтнуудад зориулж зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээний сургалтыг 2 долоо хоног тутамд зохион байгуулж байна.
  3. Дэлхийн аялал жуулчлалын дээд шагнал “Илисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоныг 4 дүгээр сард Улаанбаатар хотод урин ирүүлж “Төрийн үйлчилгээний чанар ба соёл” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтад жуулчидтай шууд харилцдаг 32 төрийн болон нутгийн захиргааны байгууллагын 81 ажилтан хамрагдсан.
  4. “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аврага шалгаруулах олон улсын тэмцээн, “Хорека 2015” аялал жуулчлалын үзэсгэлэнг 4 дүгээр сард 2 үе шаттайгаар зохион байгуулж 4 улс, 5 хотын 80 гаруй ажилчид оролцож мэргэжлийн аваргуудыг шалгаруулав. Энэхүү олон улсын тэмцээн нь үйлчилгээний соёлыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадварыг сурталчлахад томоохон түлхэц болдог.
  5. Тус газраас соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх зорилгоор “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн өдрүүдийг 2015 оны 09 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Урчуудын эвлэл, Пийпл Репаблик ХХК хамтран зохион байгууллаа. Нийт 4,5 сая төгрөгийн санхүүжилтийг Найрсаг Улаанбаатар хөтөлбөрөөс санхүүжүүлсэн. Уг үзэсгэлэнд нийт 11 галерей, 2 музей, 2 урлан оролцож, 2000 гаруй шилдэг бүтээлүүд оролцов. Хүүхэд, залуучуудад гоозүйн боловсрол олгох зорилгоор ерөнхий боловсролын 35 сургуульд дүрслэх урлагийн сургуулийн багш, оюутнууд өдөрлөг зохион байгуулж, 3000 гаруй сурагчдад мэргэжлийн танилцуулга хийсэн ба Монголын урчуудын эвлэлийн хорооны арт галерей, Монголын уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага” “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр лекц тавьж нийт 400 гаруй хүн хамрагдав. Олон нийтэд зориулан Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд “Урчуудын өдөр” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, 400 гаруй оюутан, уран бүтээлчид уг талбай дээр уран бүтээл туурьвиж, урлагийн тоглолтуудыг зохион байгууллаа. Мөн Улаанбаатар хотын төвийн автобусны буудлуудын сурталчилгааны самбарууд болон тус газрын мэдээллийн самбарууд дээр Монгол уран бүтээлчдийн олон улсын дүрслэх урлагийн тэмцээнээс шалгарсан шилдэг бүтээлүүдийг байрлуулж олон нийтэд таниулан сурталчилж байна.
  6. Иргэдийн амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, хоолны соёлыг дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, М-Си-Эс Пропертийс ХХК, М-Си-Эс Эстэйтс ХХК-ууд хамтран олон үндэстний хоолны өдөрлөг /UB Food Festival/-ийг 2015 оны 08 дугаар сарын 15-16-ний өдрүүдэд зохион байгуулав. Улаанбаатар хотын шилдэг 52 ресторан оролцож, бэйкери, ус ундааны болон төрөл бүрийн хүнс, хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн бүтээгдэхүүнүүдийг нэг дор 1000-3000 төгрөгийн хооронд худалдаалж иргэдэд үйлчлэхийн зэрэгцээ иргэдийн дунд хоолны соёл, хотын соёлыг сурталчилсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан.
НСУГ 100%
Гадаад, дотоодын жуулчдын Улаанбаатар хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, туслалцааг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ. Жуулчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

  1. Онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулах Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/383 дугаар захирамжаар байгуулсан. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, төлөвлөгөөний агуулга, бүтцийг гаргасан ба боловсруулалт, судалгааны ажлыг Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Сэржмядагаар ахлуулсан судалгааны баг гүйцэтгэж байна. Гэрээний дагуу 11-р сарын 02-ны өдөр хүлээлгэн өгнө.
  2. Жуулчдад шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор жуулчдын төвлөрөл ихтэй Сөүлийн гудамжид “Жуулчны мэдээллийн төв”-ийн салбарыг шинээр байгуулж 6-р сараас үйл ажиллагааг нь эхлүүлэв.
  3. “Зэтэмэн” компанитай гэрээ байгуулж Улаанбаатар хотын аялал жуулчлал, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, төрийн үйлчилгээний байгууллагуудын нийт 222 гэрэл зураг, нэр, үйл ажиллагааны чиглэл, утасны дугаар зэрэг мэдээллийг Гүүгл Мэпд оруулах ажлыг гүйцэтгүүлэв. Мэдээллүүд баталгаажиж орсноор иргэд, жуулчид эдгээр газрын мэдээллийг цахим газрын зургаас үзэх, өөрийн байгаа газраасаа чиглэл заалган хялбар хүрэх боломжтой боллоо.
  4. Жуулчны аюулгүй байдлыг хариуцсан бүтэц байгуулах хүсэлт, үндэслэл шаардлагыг тодорхойлсон хүсэлтийг удаа дараа явуулж байсны дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинэчилсэн бүтцэд Жуулчны цагдаагийн тасаг байгуулагдав.
  5. Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран “Жуулчдад ээлтэй оюутан цагдаа” хөтөлбөрийг 2015 оны 06-08 дугаар саруудад хэрэгжүүлж дүгнэв. Нийт 85 оюутныг англи хэл, харилцааны соёл, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтад хамруулж, бэлтгэгдсэн оюутан цагдаа нарыг гадаадын жуулчид ихээр зорчдог, гудамж, талбай, үзвэр үйлчилгээний газраар эргүүлд ажиллуулсан. Жуулчдыг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх, тэдэнд хэрэгцээт мэдээллийг өгөх зэрэг үүргийг гүйцэтгэсэн ба бусад иргэдээс ялгарах таних тэмдэг, хувцас, формоор хангаж, хороо, дүүргийн Цагдаагийн хэсэг, Аялал жуулчлалын мэдээллийн төвүүдээс зөвлөгөө авч, харилцан туслалцаж ажиллахын зэрэгцээ жуулчдад 6000 гаруй хэвлэмэл хуудас, зөвлөмж түгээж, УБ хотын 32 цэг, гудамж талбайд ажиллав.
  6. Тус газраас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт зориулсан “Англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг хоёр ээлжтэйгээр зохион байгуулж шалгалтад тэнцсэн 50 цагдаад гэрчилгээ олгов.
  7. Гадаад, дотоодын жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд зорчих, аялах нөхцөлийг бүрдүүлэх, цагдаагийн байгууллагын үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх зорилгоор 30 секундийн богино хэмжээний сурталчилгааг Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран боловсруулж UBS телевизээр иргэдэд хүргэж байна.
  8. Скайтел компанитай хамтран “Traveller sim” буюу жуулчдад зориулсан үүрэн холбооны яриа, дата эрх бүхий дугаарыг үйлчилгээнд гаргав. Энэхүү дугаараас нийслэлийн Аялал жуулчлалын газрын 9010-8687 дугаарын Жуулчны мэдээллийн лавлах утас болон www.ulaanbaatour.mn цахим хуудсанд үнэ төлбөргүй холбогдох боломжтой.
НЦГ

НЭМГ

90%
Тусгай, сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлнэ.
  1. Өвлийн спорт жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын А/08 дугаар захирамжаар “Улаанбаатарын өвлийн наадам-2015” аялал жуулчлалын арга хэмжээг Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр зохион байгуулав.
  2. Хот орчмын шувуу ажиглах цэгүүдийг тогтоох судалгааг явуулж тайгын ой, ойт хээр, уулын хээр, хээр, голын хөндийд амьдардаг 256 зүйл шувууны монгол нэр, олон улсын нэр, зураг бүхий жагсаалтыг гаргаад байна. Хотын аяллын хөтчүүдэд гарын авлага болгон ашиглуулахаар бэлтгэж байна.
  3. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/198 дугаар захирамжийн дагуу “Гандан” аялал жуулчлалын бичил төсөл боловсруулах ажлын даалгаварыг боловсруулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлыг эхлүүлэв.
  4. Олон үндэстний хоолны өдөрлөг /UB Food Festival/-ийг 2015 оны 08 дугаар сарын 15-16-ний өдрүүдэд зохион байгуулав. Улаанбаатар хотын шилдэг 52 ресторан оролцож, бэйкери, ус ундааны болон төрөл бүрийн хүнс, хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн бүтээгдэхүүнүүдийг нэг дор 1000-3000 төгрөгийн хооронд худалдаалж жуулчид, иргэдэд үйлчлэхийн зэрэгцээ иргэдийн дунд хоолны соёл, хотын соёлыг сурталчилсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан.
  5. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх зорилгоор “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн өдрүүдийг 2015 оны 09 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор зохион байгуулав.
НБТСГ

НСУГ

100%
Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, мэдээллийн технологийн ололтод суурилсан аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд гаргана.
  1. Улаанбаатар хотын аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ, дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой, орон зайг мэдэрч мэдээлэл өгөх хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг багтаасан, интернетээс бүх цэсний мэдээллээ шинэчилдэг, оффлайн горимд газрын зураг ажиллах боломжтой, iOS болон Андройд үйлдлийн системийн ухаалаг хэрэгслүүдэд зориулсан аппликэйшнийг “Би-Эс-Си-Жи” ХХК-иар гэрээ байгуулан хийлгэж байна.
  2. Жуулчдад чиглэсэн шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол 4 байршилд цахим мэдээллийн 8 инфомат ажиллуулах техникийн болон програмын шаардлагыг боловсруулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлыг эхлүүлэв.
  3. Скайтел компанитай хамтран “Traveller sim” буюу жуулчдад зориулсан үүрэн холбооны яриа, дата эрх бүхий дугаарыг үйлчилгээнд гаргав. Энэхүү дугаараас нийслэлийн Аялал жуулчлалын газрын 9010-8687 дугаарын Жуулчны мэдээллийн лавлах утас болон www.ulaanbaatour.mn цахим хуудсанд үнэ төлбөргүй холбогдох боломжтой.
НМТГ 80%
Зүүн хойд Азийн орнуудад чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлнэ.
  1. ХБНГУ-ын Берлин хотод 3 дугаар сард зохион байгуулагдсан дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн “Ай-Ти-Би Берлин”-д Монгол улс түнш орноор, Нийслэлийн Аялал жуулчлалын газар анх удаа үндсэн оролцогчоор оролцсон.
  2. Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга нар 4 дүгээр сард Япон улсын Токио хотод албан томилолтоор ажиллаж Япон улсын аялал жуулчлалын төр, төрийн бус байгууллагуудын удирдлага, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, Улаанбаатар хотын аялал жуулчлалын нөөц, боломж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг танилцуулав.2015 онд Улаанбаатар хот Япон Улсын санаачилга, санхүүжилтээр Токио хотод аялал жуулчлалын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах, ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, Японы 300 гаруй аялал жуулчлалын байгууллагуудаас бүрдсэн багийг хүлээн авах, Токио хотын захиргаатай хамтран аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.
  3. БНСУ-ын Сөүл хотод 5-р сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээний үеэр “Өнөөгийн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэнг хариуцан гаргаж, Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааны ажлыг зохион байгуулав.
  4. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 2015 оны 06 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд зохиогдсон “Ай Ти И” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, Жуулчин, Нью Жуулчин ХХК-иуд хамтран оролцов.
  5. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд дотоодод болон хилийн чанадад аялах явдал эрс нэмэгдэж, аяллын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд олноор байгуулагдсан. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдэд шинэ зорих газрууд, аяллын холбогдолтой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран “Улаанбаатур” аяллын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулав. Нийт 7 улс, 21 аймгийн 80 гаруй байгууллага оролцов.
  6. ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газар, Манжуур хотын Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хятад-Монголын аялал жуулчлалын зөвлөл, Тэнгэр трэвел ХХК хамтран 05 дугаар сард “Эв найрамдал–тал нутгийн торгоны замын аялал” нэртэй 3 улсын хил дамнасан 13 хоногийн авто аяллыг зохион байгуулав. Мөн аяллын үеэр Монгол, БНХАУ-ын аяллын компаниудын танилцах уулзалтыг зохион байгуулж хоёр талын 62 төлөөлөгч оролцов.
  7. Улаанбаатар хотыг ОХУ-ын зах зээлд (Эрхүү муж, Буриад улс) сурталчлах, Оросын жуулчдыг татахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажил бэлтгэх, цацах зорилгоор Айст Монголиа ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.
  8. Улаанбаатар хотыг Хятадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор БНХАУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын 8 хүний бүрэлдэхүүнтэй багийг урин ирүүлж Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааг явуулав.
  9. 2015 оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотын сурталчилгааны сэтгүүлийг англи, солонгос хэл дээр, Улаанбаатар хотын сурталчилгааны нугалбарыг хятад, солонгос хэл дээр бэлтгэн гаргаад байна.
  10. УБ хотыг сурталчлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/749 дугаар захирамжийн дагуу Япон улсын Токио хотод “ЖАТА-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 2015 оны 09 дүгээр сарын 21-28-ны өдрүүдэд оролцов. Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг Токио хотод төлөөлөн ажиллах эрхийг Азийн орнууд, түүний дотор Япон-Монгол хоёр улсын хооронд захиалгат нислэг үйлддэг “Стелла Жапан” компанид олгож, эрхийн батламжийг гардуулав.
  11. 2015 оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд “Зүүн хойд Азийн аялал жуулчлалын XI форум”-ыг “MICE жуулчлал” сэдвийн дор Улаанбаатар хотод зохион байгуулав. Энэ жилийн форумд БНХАУ-аас 20, Японоос 40, БНСУ-аас 50, ОХУ-аас 10, Монголоос 120 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлж нийт 200 гаруй хүн хүрэлцэн ирж бүс нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх санал санаачилгыг дэвшүүлэн хэлэлцэв.
100%
НИЙТ 93,3%

 

 

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

 

 

 

огноо…………………………………

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

огноо………………………………