№ |
НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтын нэр |
Хариуцах байгууллага
|
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
|
Хэрэгжилтийн явц
|
Хамтран хэрэгжүүлэх байгууллага
|
Хувь
|
3.4. Аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр
|
3.4.1
|
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахад орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх
|
НАЖГ
|
Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгох төслийг эрчимжүүлэн хэрэгжүүлнэ. |
Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн жишиг суурин болгох зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, 2015 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэж тогтов.
- “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Горхи-Тэрэлжид үлгэр жишээ мэдээллийн байгууламж, амрах цэг байгуулах асуудлыг тусгаж санхүүжилтийг шийдвэрлүүлэв.
- Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаатай хамтран тохижилт хийгдэх 3 амралтын цэгийг /Зуун ламын агуй, Мэлхий хад, Арьяабалын хийд/ тогтоов. Уг амралтын цэгүүдийг тохижуулах ажлын төсвийг боловсруулж батлуулав.
- Горхи-Тэрэлжид хувиараа морь, тэмээ унуулж төлбөрт үйлчилгээ үзүүлдэг иргэдэд зориулсан аюулгүй байдлын зөвлөмж, гэр буудал ажиллуулдаг иргэдэд зориулсан стандартын зөвлөмж төслийг бэлтгээд байна.
|
НД
ЗДТГ |
70% |
Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх, “Найрсаг УБ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяныг зохион байгуулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ. |
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
- Дэлхийн аялал жуулчлалын дээд шагнал “Илисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоны “Төрийн үйлчилгээний чанар ба соёл” сэдэвт сургалтыг 4 дүгээр сард зохион байгуулж жуулчидтай шууд харилцдаг 32 төрийн болон нутгийн захиргааны байгууллагын 81 ажилтныг хамруулав.
- “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аврага шалгаруулах олон улсын тэмцээн, “Хорека 2015” аялал жуулчлалын үзэсгэлэнг 4 дүгээр сард 2 үе шаттайгаар зохион байгуулж 4 улс, 5 хотын 80 гаруй ажилчид оролцож мэргэжлийн аваргуудыг шалгаруулав.
- Нийслэлийн иргэд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудад зориулсан “Найрсаг Улаанбаатар” нийгмийн аяныг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, төсвийг батлуулсан. Нийслэлийн удирдлагын шийдвэр хүлээгдэж байна.
|
НСУГ |
50% |
Гадаад, дотоодын жуулчдын Улаанбаатар хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, туслалцааг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ. |
Жуулчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
- Онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулах Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын А/383 дугаар захирамжаар байгуулав.
- Улаанбаатар хотод жуулчид шаардлагатай мэдээллийг түргэн, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс жуулчдын төвлөрөл ихтэй Сөүлийн гудамжинд “Жуулчны мэдээллийн төв” байгуулахаар хөрөнгө, байр, тохижилтийн асуудлыг шийдвэрлээд байна. 6-р сарын 01-ний өдөр нээлт хийхээр төлөвлөж байна.
- Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. 5-р сарын 08-ны өдөр зохиогдох “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт хөдөлмөрийн яармагийн үеэр оюутан цагдаагаар ажиллах сонирхолтой их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутнуудыг шалгаруулж харилцаа, гадаад хэлний сургалтад хамруулан ажиллуулна.
- Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт “Англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг II ээлжтэйгээр 2015 оны 04-р сарын 07-ноос 05-р сарын 05-ныг хүртэл зохион байгуулж I ээлжинд 28 цагдаа, II ээлжинд 22 цагдаа хамрагдав.
- “Зэтэмэн” компанитай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотын үзвэр үйлчилгээний болон төрийн үйлчилгээний байгууллагуудын нийт 222 байршлын гэрэл зураг, нэр, үйл ажиллагааны чиглэл, утасны дугаар зэрэг мэдээллийг Google Map-д оруулах ажлыг гүйцэтгүүлэв. Мэдээллүүд баталгаажиж орсноор иргэд, жуулчид эдгээр газрын мэдээллийг цахим газрын зургаас үзэх, өөрийн байгаа газраасаа чиглэл заалган хялбар хүрэх боломжтой болсон.
|
НЦГ
НЭМГ |
60% |
Тусгай, сонирхлын, байгалийн, соёлын аялал жуучлалыг төрөлжүүлэн хөгжүүлнэ. |
Нийслэлийн Засаг даргын А/08 дугаар захирамжаар “Улаанбаатарын өвлийн наадам-2015” аялал жуулчлалын арга хэмжээг 2015 оны 02 дугаар сард Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр зохион байгуулж гадаад дотоодын 2000 гаруй иргэд хамрагдав. |
НБТСГ
НСУГ |
40% |
Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, мэдээллийн технологийн ололтод суурилсан аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд гаргана. |
Жуулчдад хүргэх үйлчилгээг хялбаршуулах зорилгоор цахим мэдээллийн инфоматуудыг жуулчин хамгийн их үйлчлүүлдэг газруудад байршуулахаар нийслэлийн Мэдээллийн технологийн газраас техникийн шаардлага гаргуулан авч, үнийн харьцуулалт хийж байна. |
НМТГ |
30% |
|
|
Зүүн хойд Азийн орнуудад чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлнэ. |
- ХБНГУ-ын Берлин хотод 2015 оны 3-р сарын 03-08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Ай-Ти-Би Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс түнш орноор, нийслэл хот үндсэн оролцогчоор оролцож, Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлав.
- Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй албаны төлөөлөгчид 2015 оны 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод албан томилолтоор ажиллаж Япон улсын аялал жуулчлалын төр, төрийн бус байгууллагуудын удирдлага, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, Улаанбаатар хотын аялал жуулчлалын нөөц, боломжийг танилцуулав.2015 онд Улаанбаатар хот Япон Улсын санаачилга, санхүүжилтээр Токио хотод аялал жуулчлалын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах, ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, Японы 300 гаруй аялал жуулчлалын байгууллагуудаас бүрдсэн багийг хүлээн авах, Токио хотын захиргаатай хамтран аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.
- БНСУ-ын Сөүл хотод 2015 оны 5-р сарын 01-03-ны өдрүүдэд болсон “Улаанбаатар соёлын өдрүүд” арга хэмжээний үеэр “Өнөөгийн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулан Улаанбаатар хотын аялал жуулчлалын нөөцийг сурталчлав.
- Англи, орос, хятад, солонгос хэл дээр сурталчилгааны материал, төрөл бүрийн сэтгүүл, нугалбар, ил захидал зэргийг шинээр гаргаж сурталчилгаанд ашиглаж байна.
|
|
80% |
НИЙТ |
55% |