САНАМЖ БИЧГИЙН БИЕЛЭЛТ

САНАМЖ БИЧГИЙН БИЕЛЭЛТ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

БОНХАЖ-ЫН САЙД,НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УБ ХОТЫН ЗАХИРАГЧТАЙ

2015-2016 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БАЙГУУЛСАН  “САНАМЖ БИЧИГ”-ИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ-2015 ОН

   2015.12.10

Үйл ажиллагааны чиглэл Хэрэгжүүлэх арга хэмжээ Хариуцах албан тушаалтан

 

Хугацаа Биелэлт Хувь
7.АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР

 

 
1 7.1. “Үндэсний аялал жуулчлалын Улаанбаатур үзэсгэлэн”-г хамтран зохион байгуулах
  1. Үзэсгэлэн зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

2.Үзэсгэлэнд хувийн хэвшлийн байгууллагууд, аймгийн аялал жуулчлалын газрууд, Монгол улс дахь гадаад орны улчин сайдын яамдыг оролцуулах

  1. Үзэсгэлэнгийн үеэр ОХУ, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгуулагын төлөөлөл оролцсон уулзалт, танилцах аяллыг зохион байгуулах
Дотоодын аялал хариуцсан мэргэжилтэн Н.Алтанзаяа 6 дугаар сарын

19-21

  1. Үзэсгэлэнг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулж 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газрын даргаар батлуулав. Төлөвлөгөөнд 8 ажил хийхээр тусгагдаж төлөвлөгөө бүрэн хэрэгжсэн.
  2. Үндэсний аялал жуулчлалын Улаанбаатур үзэсгэлэнг 2015 оны 06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулав. Тус үзэсгэлэнг БОНХАЖЯ болон Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоотой хамтран анх удаа дотоодын аялагч, жуулчдад зориулан хийснээрээ онцлог боллоо. Үзэсгэлэнгийн зорилго нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ялангуяа аялагч амрагчдад зуны улирал эхэлж, аяллаа төлөвлөх, зохион байгуулахад нь хэрэгцээтэй бүхий л мэдээ, мэдээллийг хүргэх, зөвлөгөө өгөхөд чиглэгдсэн. Тус үзэсгэлэнд нийт 80 гаруй аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцсон ба 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд 3 хоногийн турш өөрийн аймгийн зорих газрууд, үзмэр, аяллын маршрутууд болон жуулчны бааз, амралтын газрууд, зочид буудлууд, тэдгээрийн үнэ тарифын талаарх мэдээллийг үзэгч сонирхогч, аялагчдад өгч ажилласан. Мөн тус үзэсгэлэнд гадаадын аялал жуулчлалын компаниуд, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, ОХУ-ын Санкт-Петербург хотын Жуулчны мэдээллийн төвийн мэргэжилтнүүд, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөх хотын Аялал жуулчлалын товчооны төлөөлөгчид, Монгол Улс дахь Япон, Лаос, Болгар улсын элчин сайдын яамд оролцож өөрийн улс орны соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг өгч ажиллалаа.
  3. БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан “Найрсаг Улаанбаатар” сурталчилгааны өдөрлөг, танилцах аяллыг үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулав. Уг танилцах аялалд БНХАУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын 8 хүний бүрэлдэхүүнтэй баг, ОХУ-ын Санкт-Петербург хотын Жуулчны мэдээллийн төвийн ажилтнууд оролцон Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үзэсгэлэнгийн талаарх мэдээ мэдээллийг сурвалжлан Хонконгийн Финикс, ӨМӨЗО-ны Одон телевизүүд, Sina.com,com зэрэг цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулав.
100%
2

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.2. Аялал жуулчлалын үйлчилгээг чанаржуулах хөдөлгөөн өрнүүлэх, салбарын үйлчилгээний байгууллагууд болох зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, нийтийн тээвэр, музей, хөтөч тайлбарлагч, хэвлэл мэдээллийнхэн, цагдаагийн  байгууллагын дунд үйлчилгээний соёл, байгууллагуудын стандартыг хэвшүүлэх сургалтыг зохион байгуулах
  1. Үйлчилгээний ажилтнуудад зориулсан мэргэжлийн сургалт зохион байгуулах
  2. Өндөр хөгжилтэй орны сургалтын хөтөлбөрөөр менежментийн цуврал сургалтууд явуулах
Мэргэжлийн сургалт хариуцсан мэргэжилтэн

Ш.Ундармаа

5-12 дугаар сар Үйлчилгээний  ажилтнуудад зориулсан мэргэжлийн сургалтыг 2015 онд 16 удаа зохион байгуулав. Үүнд: “Зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний мэргэшүүлэх сургалт”-ыг 3 удаа,  ““Рестораны менежерийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх” сургалт,  3-аас доош одны зэрэглэлийн буудлуудын удирдлага болон ажилтнуудад зориулсан сургалт, Зочид буудлын үйлчилгээний ажиллагсдад зориулсан онол, дадлагын сургалт,  “Зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдлийн менежмент” сургалт, “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” үзүүлэх сургалт,  “Аж ахуй эрхлэх ур чадвар” сургалт, “Улаанбаатарт үйлдвэрлэв” сургалт, “Зөөгчийн мэргэжлийн түвшний ур чадварыг хөгжүүлэх нь” зэрэг сургалтуудыг тус тус зохион байгуулж нийт 1127 үйлчилгээний ажилтнууд хамрагдав.

  1. Дэлхийн аялал жуулчлалын дээд шагнал “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхмийн эрхлэгч, профессор Кайе Чоныг Улаанбаатар хотод урьж “Төрийн үйлчилгээний чанар ба соёл” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтад жуулчидтай шууд харилцдаг 32 төрийн болон нутгийн захиргааны байгууллагын 81 ажилтан хамрагдсан.
100%
3  7.3. Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт тэмдэг, тэмдэглэгээ, пост, авто машины түр зогсоол, хог хаягдлын түр цэг байгуулах, аялал зугаалгын таатай орчныг бүрдүүлэх ажлыг хамтран зохион байгуулах
  1. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн аялал жуулчлалын жишиг суурин болгон хөгжүүлэх ажлын хэсгийг байгуулах
  2. Жуулчдын гол чиглэлд тэмдэг, тэмдэглэгээ, амрах цэг байгуулах
  3. Хувиараа аялал жуулчлал эрхлэгч, морь тэмээ унуулдаг орон нутгийн иргэдийг зохион байгуулалтад оруулж, сургалтад хамруулах
Хот орчмын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Ербахыт 6, 7 дугаар сар
  1. Горхи-Тэрэлжийд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх “Ажлын хэсэг”-ийг БОНХАЖ-ын сайдын 2015 оны А/254 дүгээр тушаалаар байгуулав.
  2. Жуулчдын аялдаг гол чиглэлд тэмдэг, тэмдэглэгээ, амрах цэг байгуулах зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай уулзалт зохион байгуулж Горхи-Тэрэлжид үлгэр жишээ мэдээллийн байгууламж, амрах цэг байгуулах газрыг Зуун ламын агуй, Мэлхий хад, Арьяабалын хийдийн орчим байгуулахаар тогтсон. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 дугаар захирамжийг үндэслэн “Хот орчимд явган аяллын чиглэлийг тогтоон тэмдэгжүүлэх, амралтын цэг тохижуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог тус газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/54 дүгээр тушаалаар байгуулж, сонгон шалгаруулалтад хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Төмөртхос бэрс” ХХК-иар 13,526,962 төгрөгийн санхүүжилтээр уг ажлыг гүйцэтгүүлсэн.
  3. Налайх дүүргийн 6 дугаар хороог нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын жишиг суурин болгох зорилгоор Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус хорооны иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх мэдлэг олгох зорилгоор “Аж ахуй эрхлэх ур чадвар” сургалтыг 2015 оны 7 дугаар сард зохион байгуулж аж ахуй эрхэлдэг, эрхлэх сонирхолтой орон нутгийн иргэдийг хамруулав. Мөн тус хорооны нутаг дэвсгэрт жуулчдад морь, тэмээ унуулж үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй 2 удаагийн уулзалт зохион байгуулж, Хувиараа аялал жуулчлал эрхлэгч, морь тэмээ унуулдаг орон нутгийн иргэдэд зориулсан аюулгүй байдлын зөвлөмж, нөхөрлөлөөр ажиллах хуваарь, шаардлага, ач тусыг танилцуулсан. Зөвлөмжүүдийг эмхтгэн товхимол гаргасан.
100%
НИЙТ 100%

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

 

 

 

огноо…………………………………

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

 

 

огноо………………………………