Зөвлөмжийн биелэлт

Зөвлөмжийн биелэлт

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ҮР ДҮНД ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖИЙГ

 ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

   2015.12.09

Хийгдэх ажлууд

 

Хугацаа Биелэлт Хувь
1 Бодлого зорилтын биелэлтийг дүгнэх, үр дүнг тооцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар газрын даргын зөвлөлийн хурлаар улирал, хагас, бүтэн жилээр хэлэлцүүлж хурлын тэмдэглэлийг НЗДТГ-ын ХШҮХ-т хүргүүлэх Хагас, бүтэн жил Нийслэлийн удирдлагын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаар тушаалаар “Даргын зөвлөл”-ийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна. Даргын зөвлөлөөр 2015 онд нийт 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:

  1. Даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах журам болон нийслэлийн удирдлагын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг танилцуулах
  2. Тус газрын 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын талаар нийслэлийн удирдлагын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг нийт мэргэжилтнүүдэд танилцуулах
  3. Тус газрын мэргэжилтнүүдийн 2015 оны эхний хагас жилийн ажлын үр дүн болон үр дүнгийн гэрээний биелэлт түүнд өгсөн үнэлгээний талаар мэргэжилтэн бүртэй ярилцах, үр дүнг тооцох
  4. Албан хаагчдад орон сууцын урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх тухай
  5. Тус газрын мэргэжилтнүүдийн 2015 оны ажлын үр дүн болон үр дүнгийн гэрээний биелэлт түүнд өгсөн үнэлгээний талаар мэргэжилтэн бүртэй ярилцах, үр дүнг тооцох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Тус газар нь 2015 онд нийт 36 бүтээгдэхүүн ажил хийхээр төлөвлөж эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 77.7% ба 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хурлын тэмдэглэлийг 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 237 тоот албан бичгээр НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлэв.

Байгууллагын төлөвлөгөөний биелэлт жилийн эцсийн байдлаар 95% байна. 2016 оны 01 дүгээр сарын 10-ны дотор багтаан Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хурлын тэмдэглэлийг НЗДТГ-т хүргүүлнэ.

95%
2 Байгууллагын төлөвлөгөөний хэрэгжилтэд өгч буй үнэлгээг ажлын явц, хэрэгжилттэй уялдуулах Хагас, бүтэн жил Байгууллагын төлөвлөгөөний хэрэгжилтэд өгч буй үнэлгээг ажлын явц, хэрэгжилттэй уялдуулж Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын 63 дугаар зүйлийн дагуу байгууллагын бодлого зорилтын хэрэгжилтийн түвшнийг тодорхойлох зарчмыг баримтлан үнэлгээг өгч ажиллав.

2015 оны 12-р сарын 15-ны байдлаар байдлаар:

-Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 95%

– Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт 91%

– Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт 94%

– Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт 92%

– Нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлт эхний 10 сарын байдлаар 90%

-НИТХ-ын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт 2015 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар 90%

-НИТХТ-ийн 2011 оны 120 дугаар тогтоолын хэрэгжилт 100%

-Байгууллагын төлөвлөгөөний хэрэгжилт 95%-тай байна.

93%
3 Албан хаагчдын үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлөөс гаргасан журмын дагуу үнэлж дүгнэх Хагас, бүтэн жил 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Даргын зөвлөлийн хурлаар албан хаагчдын 2015 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, түүний хэрэгжилтийн талаар нэг бүрчлэн ярилцаж ажлыг дүгнэв.  Албан хаагчдын үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын дагуу үнэлж дүгнэн ажиллав. Нийт 19 албан хаагчаас 14 нь А үнэлгээ, 4 албан хаагч В үнэлгээ, 1 албан хаагч С үнэлгээ авав. 100%
4 Байгууллагын даргаас гаргаж буй тушаалыг хуульд нийцүүлэх, үндэслэлийг оновчтой зөв хэрэглэх Тухай бүр Байгууллагын даргаас гаргаж буй тушаалыг хуульд нийцүүлэн үндэслэлийг оновчтой зөв хэрэглэн ажиллахад анхаарч   газрын дарга болон ахлах мэргэжилтэн нар тогтмол хяналт тавин ажиллаж байна. Тус газрын Маркетинг, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Болортуяа нь эрхзүйч мэргэжилтэй тул ажлын байрны тодорхойлолтод нэмэлт оруулж, тушаал шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулдаг боллоо. 100%
5 Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт хариутай болон хариугүй бичгийн шийдвэрлэлтийн тухай тэмдэглэлийг тогтмол хөтлөх /амаар, бичгээр, шилжүүлсэн, биечлэн/ Тухай бүр 2015 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар нийт 311 хариутай болон хариугүй бичиг ирснийг бүртгэн холбогдох мэргэжилтэнд хүлээлгэн өгөв. Мэргэжилтнүүд хариутай бичгийн шийдвэрлэлтэд тухай бүр тэмдэглэл хөтөлж буйд архив бичиг хэргийн эрхлэгч үүнд хяналт тавин ажиллаж байгаа ба хариутай болон хариугүй бичгийн шийдвэрлэлтийн мэдээг газрын даргад сард 1 удаа тогтмол танилцуулдаг. 100%

 

 

 

 

 

 

6 Хугацаа хоцорсон бичгийн явцын мэдээллийн тэмдэглэл хийх, холбогдох байгууллага, иргэнд мэдээлж байх Тухай бүр Газрын хурлын үеэр буюу сард 2 удаа иргэд, БААН-ээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцын мэдээллийг танилцуулж байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар хугацаа хоцорч шийдвэрлэсэн 4 өргөдөл байсан ба мэдээллийн явцын тэмдэглэл хөтөлж холбогдох байгууллага, иргэнд утсаар болон албан бичгээр мэдээлж ажилласан. Жилийн эцсийн байдлаар хугацаа хоцорсон бичиг байхгүй. 100%
7 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор биелэлтийг холбогдох байгууллагуудад тайлагнах Тухай бүр Байгууллагын төсвийг үр ашигтай, үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах зорилгоор шилэн дансанд хуулийн дагуу мэдээ, тайланг байршуулж байна. Үүнд:

-Байгууллагын 2015 оны жилийн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ

-Цалингаас бусад 5 саяас дээш орлого, зарлагын гүйлгээ багтаж байна.

100%
8 Өргөдөл, гомдлын нийслэлийн нэгдсэн программыг нэвтрүүлж, иргэд хэрэглэгчдээс гаргасан өргөдөл гомдол, хариутай албан бичигт хууль эрх зүйн үндэслэлтэй хариуг хугацаанд нь өгч хэвшүүлэх, 2014 оны өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацааг нийслэлийн зорилтод түвшин /9 хоног 23 цаг 59 минут/-д хүргэх Тухай бүр Тус газар 2015 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар иргэдээс нийт 82 өргөдлийг хүлээн авч smartcity.mn цахим хуудсанд бүртгэн оруулж ажиллав. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 95%-тай байна. Үүнээс 4 өргөдлийг хугацаа хоцорч шийдвэрлэсэн ба 2 өргөдөл нь зочид буудал, дэн буудал ажиллуулах зөвшөөрөл хүссэн иргэд холбогдох бичиг баримтыг дутуу бүрдүүлснээс, 2 өргөдөл нь зөвшөөрөл хүссэн дэн буудлын талаарх хэрэг зөрчлийн мэдээ дүүргийн Цагдаагийн хэлтсээс хугацаа хоцорч ирсэнтэй холбоотой байна. 82 өргөдлийн 40-г нь

9 хоногт багтаасан шийдвэрлэсэн бол 38-г нь хуулийн хугацаанд шийдвэрлэв.

ААНБ-аас 2015 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар нийт 357 санал, хүсэлтийг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэв. Шийдвэрлэлт 97%-тай ба 9 хоногт багтаан шийдвэрлэсэн 235, хуулийн хугацаанд шийдвэрлэсэн 122 санал хүсэлт байв.

Хариутай албан бичигт хууль зүйн үндэслэлтэй хариуг хугацаанд нь өгч хэвшүүлэв.

90%
9 Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан гомдлыг шийдвэрлэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд дотоод хяналт, үүрэг хариуцлагыг сайжруулах Тухай бүр Албан хаагчдын идэвх санаачилга, бүтээлч, ажил хэрэгч байдлыг дээшлүүлж чадваржуулах, тэдний харилцааны соёл, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн сахиулах, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаа, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэдийн санал, хүсэлт, шүүмжлэл хүлээн авах санал хүсэлтийн дэвтэр, саналын хайрцаг,  цахим хуудсыг тогтмол ажиллуулж байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар тус газарт авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол иргэдээс ирээгүй байна.

Албан хаагчдын харилцааны соёл, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Хувь хүний хөгжлийн институттэй хамтран “Харилцаа хандлага” сэдвээр сургалт зохион байгуулж тус газрын нийт албан хаагчдыг хамруулав. Мөн Дэлхийн аялал жуулчлалын дээд шагнал “Илисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоныг 4 дүгээр сард урьж “Төрийн үйлчилгээний чанар ба соёл” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтад жуулчидтай шууд харилцдаг 32 төрийн болон нутгийн захиргааны байгууллагын 81 ажилтан хамрагдсан. НЗДТГ-аас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан “Хүний эрхэд суурилсан харилцаа, хандлага, гэр бүлийн харилцаа” сэдэвт сургалтад Лавлах утасны оператор, НЗДТГ-аас 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Байгууллагын хүний нөөцийн сэтгэл зүйн асуудал” сэдэвт сургалтад Төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн нар тус тус хамрагдав.

100%
НИЙТ 97%

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

 

 

 

огноо………………………………

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

огноо……………………………..