2015 ОНЫ 07 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН  АЖЛЫН ТАЙЛАН

2015 ОНЫ 07 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

2015 ОНЫ 07 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

АЖЛЫН ТАЙЛАН

 

1/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдээс нийт 26 санал хүсэлт, өргөдөл ирсэн /байгууллагад хандаж албан бичгээр 21, цахимаар өргөдөл 5 ба стандартын шаардлага хангасан 1 иргэн, 7 ААН-д үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, стандартын шаардлага хангаагүй 1 иргэн, 4 ААН-д хугацаатай үүрэг даалгавар өгч, стандартын үзлэгт хамрагдах хүсэлтэй 3 иргэн, 10 ААН-ийн хүсэлтийн дагуу үзлэгт хамруулахаар бэлтгэлийг хангаж байна.

 

2/ Үндэсний баяр наадмын өдрүүдэд жуулчдад мэдээлэл, туслалцааг түргэн шуурхай хүргэх зорилгоор жуулчны мэдээлэл сурталчилгааны цэгүүдийг Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт тус тус ажиллуулав. Жуулчдад зориулж аюулгүйн санамж, гарын авлага, баяр наадмын арга хэмжээний талаар англи хэл дээр бэлдсэн багц мэдээллүүдийг тараан ажилласан. Мөн мэдээллийн цэгт хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан өндөр хурдны интернет үйлчилгээ, Монгол шуудан ТӨХК-тай хамтран жуулчдад зориулан явуулын шуудангийн үйлчилгээ гаргасан нь жуулчдын талархлыг хүлээв. Эрийн гурван наадмын танилцуулгыг бөх, сур харваа, хурдан морины уралдаан гэсэн 3 төрлөөр англи хэл дээр хэвлүүлэн тараасан нь жуулчид, жуулчдын компаниудад хамгийн их эрэлттэй байлаа. Баяр наадмын талбайд ажиллаж буй оюутан цагдаа нарыг мэдээлэл, удирдлагаар хангаж ажилласан ба жуулчны мэдээллийн цэгээс нийт 2500 гаруй гадаадын, 3000-4000 гаруй дотоодын иргэд жуулчид мэдээлэл, материал авсан байна.

 

3/ Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороон дахь Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Горхи-Тэрэлжид Зуун ламын агуй, ажлыг гүйцэтгэх ААН-ийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2015 оны А/54 тоот тушаалаар байгуулав.  2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Үнэлгээний хороо хуралдаж харьцуулалтын аргаар тендер зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тогтсон. Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 4 компанид урилга хүргүүлсэн.  Тендерийг үнэлэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулж, Үнэлгээний хорооноос хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Төмөрт хос бэрс” ХХК-ыг шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 07 дугаар сарын 27-нд байгуулж тохижилтын ажлыг эхлүүлэв.

 

4/ Монголын зочид буудлын холбоо, “Биг скай лодж” амралтын газартай хамтран Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйлчилгээний чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” үзүүлэх сургалтыг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж  нийт 45 менежер, удирдах албан тушаалтан хамрагдав.

 

5/ Налайх дүүргийн 6 дугаар хороог нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын жишиг суурин болгох зорилгоор Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус хорооны иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх  мэдлэг олгох зорилгоор “Аж ахуй эрхлэх ур чадвар” сургалтыг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж аж ахуй эрхэлдэг, эрхлэх сонирхолтой орон нутгийн иргэдийг хамруулав.

 

6/ Гадаад, дотоодын жуулчдад зориулж гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дунд “Улаанбаатарт үйлдвэрлэв” сургалтыг 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулж нийт 28 гар урлалын бүтээлч, үйлдвэрлэгчдийг хамруулав.

 

7/ Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран жуулчдыг эрсдэлээс хамгаалах, тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр жуулчны 35 ААН-ийн удирдлага, менежерүүдийг хамруулан семинар зохион байгуулав.

 

8/ Жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор баяр наадмын өдрүүдэд “Оюутан цагдаа” нарыг хуваарьт дүүргийн чиглэлээс нь түр татан, нэмэлт зохион байгуулалтад оруулж, Төв цэнгэлдэх хүрээлэн, Чингис хааны талбай зэрэг жуулчид их төвлөрөх газруудад байрлуулж зөвлөгөө өгөн ажиллуулснаар эдгээр цэгүүдэд баяр наадмын өдрүүдэд жуулчидтай холбоотой ноцтой зөрчил гараагүй байна.

 

9/ Нийслэл Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг даргын А/469 дүгээр захирамжийн хэрэгжилтийг ханган 2015 оны 07 дугаар сарын байдлаар жуулчны 476 тээврийн хэрэгсэлд улсын дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн зөвшөөрлийг олгоод байна.

 

10/ Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт гадаад, дотоодын жуулчдын аюулгүй  байдлыг хангах ажлыг сайжруулах талаар иргэд, ААН-ээс хүсэлт ирүүлсний дагуу Нийслэлийн аялал жуулчлалын газраас Налайх дүүргийн Засаг даргад 159 тоот албан бичгийг хүргүүлснээр тус дүүрэг Горхи, мэлхий хад орчимд цагдаагийн хэсгийн кабон байр шинээр байгуулж, 6 дугаар хорооны иргэдийн хурлын дэмжлэгтэйгээр нэг автомашиныг эргүүлийн цагдаагийн албан хэрэгцээнд явуулж, Горхи, Тэрэлжийн чиглэлд хяналтын 12 камер суурилуулахаар шийдвэрлэсэн байна. Цагдаагийн үйл ажиллагаанд туслах зорилгоор 6 дугаар хорооны иргэдэд түшиглэсэн эргүүлийг тогтмол ажиллуулж эхэлсэн байна.

 

11/ Монгол контентс ХХК-тай хамтран “Найрсаг Улаанбаатар” цахим аян, JCI Монголия ТББ-тай хамтран “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” сорилтот хөтөлбөр, Нийслэлийн Тээврийн газартай хамтран “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” аян, Монгол-Японы “Аз жаргал” нийгэмлэгтэй хамтран “Хөөрхөн жолооч” аяныг тус тус зохион байгуулж байна. Эдгээр ажлын хүрээнд олон нийтэд чиглэсэн цогц ажлуудыг хэрэгжүүлж байгаа болно.

 

12/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг гадаад, дотоодод сурталчлах зорилгоор “Агаарын анд-Асса”, “Mongolia today”, “Mongolian economy” сэтгүүлийн газрууд, “Фрийдом” студи, БНХАУ-ын Одон телевиз, ОХУ-ын Айст Монголиа телевиз, АНУ-ын Yahoo Travel зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

13/ Улаанбаатар хотын жуулчдад мэдээлэл, туслалцааг түргэн шуурхай хүргэх зорилгоор Сөүлийн гудамж дахь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Иргэдэд үйлчлэх төвийн байранд Жуулчны мэдээллийн төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхлэв.

 

14/ Нийслэлийн Засаг даргын 2015 А/571 тоот захирамжийн дагуу Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол Наадам-2015” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан ба нийт 25,0 сая төгрөгийг зарцуулав. Арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр “АПУ” ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр “UBS” телевиз тус тус ажиллаж үндэсний хувцас, дээлээрээ гоён ирсэн 200 хүүхдэд ерөнхий ивээн тэтгэгч “АПУ” ХХК-ын гарын бэлгийг гардуулав. Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран үндэсний дээл хувцас, бэлэг дурсгал үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг Амарын гудамжинд зохион байгуулав.

Дээлтэй Монгол наадамд нийслэлийн 6 дүүргийн 180 хороод, хэлтэсүүд зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон ба нийт 6000 иргэд жагсаж, Монгол үндэсний хувцсаар гоёсон гадаад, дотоодын 10.000 гаруй иргэд оролцон Морин хуурын чуулга, Түмэн эх чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ сонирхуулж, “Монгол Костюмс”, “Шилмэл загвар”, “Торго” салонууд загварын үзүүлбэрээ толилууллаа.

Арга хэмжээний шилдгүүдээр хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллагаар “Монос” групп, Сүхбаатар дүүрэг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал мөн хамгийн сайхан дээлтэй 1 хосыг шалгаруулж “Special rent car and tour” компаниас Байгаль далайд аялах хөнгөлөлтийн эрхийн бичгээр шагнав.

15/ Жуулчны мэдээллийн төвөөр 7 дугаар сард нийт 300 гаруй гадаадын жуулчин үйлчлүүлсэн ба Мэдээлэл сурталчилгааны төвүүдээр үйлчлүүлсэн жуулчдаас Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна.

 

16/ Тус газарт 7 дугаар сард нийт 5 өргөдөл ирснээс 1 өргөдлийг шийдвэрлэж шийдвэрлэлтийн явц 20% ба 4 өргөдөл нь хугацаандаа байна.

 

17/ Тус газарт дээд газраас 2 бичиг бусад газраас 11 бичиг үүнээс хариутай 3 ба шийдвэрлэгдсэн хариугүй 8 бичиг байна.

 

18/ Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 18, боловсон хүчний чиглэлээр Б тушаал 6, А тушаал 13 гаргаж, 31 албан бичиг явуулав.

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

 

 

 

огноо…………………………………

 

ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

огноо………………………………