Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандарт”-ыг хэрэгжүүлэгч байгууллага болж, гэрчилгээгээ гардан авлаа.

♻️ Энэ хүрээнд бид “Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандарт”-ыг байгууллага дээрээ тогтвортой, тууштай мөрдөхийн тулд олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

♻️ “Чанарын менежментийн тогтолцооны-365 хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлж, албан хаагч тус бүрийн оролцоо, идэвхийг сайжруулах, ажлын байрны соёл “5С” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэвшүүлэх, батлагдсан баримт бичгүүдийг эргэн харж сайжруулах, албан хаагч, удирдлагын тасралтгүй суралцах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээллийн цагийг тогтмолжуулах, иргэд, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээндээ орчин үеийн дэвшилтэд техник технологи, үйлчилгээг үргэлжлүүлэн нэвтрүүлэх зэрэг олон олон ажлыг төлөвлөөд байна.

Tags:

Comments are closed