Уулзалтад:
АЖМХ-оог төлөөлөн ТУЗ-ын дарга Б.Золбадрал, Дэд ерөнхийлөгч Д.Батболд, О.Мөнхнасан, УЗ-ын гишүүн, Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл НАЖГ-ыг төлөөлөн тус газрын дарга Д.Батсүх, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Туул нар оролцож байна.
Уулзалтын агуулга:
Монгол Улсыг гадаадад сурталчлах чиг үүргийн хүрээнд зохион байгуулагдах үзэсгэлэн, рөүд шоуны мэдээлэл
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн улирлын аялал жуулчлалыг дэмжих чиг үүргийн хүрээнд өвлийн аялал жуулчлалд ажиллах байгууллагуудыг хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрт хамруулан ажиллах.
Олон улсын стандартыг нэвтрүүлэх чиг үүргийн хүрээнд ангилал зэрэглэл тогтоох, салбарт шинээр дөрвөн стандарт, мөрдөгдөж буй найман стандартыг шинэчлэх
Хүний нөөцийг чадавхжуулах чиг үүргийн хүрээнд шинээр ашиглалтанд орох Аялал жуулчлалын сургалтын төвийг ажиллуулах менежментийн төлөвлөгөө боловсруулах, сургалтыг зохион байгуулах байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлт илгээх, сургалт зохион байгуулах
АЖТХуулийн 10.5 д заасан жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох чиг үүргийн хүрээнд шалгалтын комиссыг батлах, шалгалтын удирдамжийг батлан мөрдүүлэх болон бусад чиглэлээр мэдээлэл солилцож байна.
2025.01.10
