“Улаанбаатар” өвлийн наадам зохион байгуулагдана

“Улаанбаатар” өвлийн наадам зохион байгуулагдана

❄️ Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг 2025.02.15-16-ны өдрүүдэд Скай ресорт цанын баазад зохион байгуулах гэж байна.

❄️ Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өвөг дээдсээс улмжлан ирсэн ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.

❄️ Наадмын үеэр:

– Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

– Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

– Снөүбоардын тэмцээн

– Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн

– Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн

– Уулын цанын сонирхогчийн тэмцээн

– Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн

– Кёрлингийн хотын аварга шалгаруулах тэмцээн

– Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах бөгөөд мөн

Үзвэр, үйлчилгээ

– Шүхрийн үзүүлбэр

– Шувуулахуйн үзүүлбэр

– Хоол ундны үйлчилгээ

– Урлаг соёлын арга хэмжээ

– Цана, чарганы үйлчилгээ явагдана.

❄️ Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчид оролцохоос гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, Бүгд найрамдах Тува, Бүгд найрамдах Буриад улс гэх мэт Монгол туургатны 100 гаруй гадаад тамирчин оролцоно.

#visitulaanbaatar

#ulaanbaatarwinterfestival