“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль зохион байгуулагдана

“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль зохион байгуулагдана

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилгоор “Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль арга хэмжээг 2025 оны 02 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулна.

🏂Фестивальд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Итали улсын төлөөлөл оролцох бөгөөд одоогийн байдлаар 250 гаруй алхагчид оролцохоор бүртгүүлээд байна.

🥌Өвлийн явган алхалтын фестиваль дараах хоёр маршрутын дагуу зохион байгуулагдана.Үүнд:

– 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын хүүхдийн Найрамдал төвөөс Жавхлант өртөө

– 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Скай резорт” цанын бааз хүртэлх маршрутаар алхана.

🏈 Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жэжү хотын Аялал жуулчлалын газар, “Жэжү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд 3 чиглэлд Олле стандартын явган аяллын замыг засч, тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд нутгийн иргэдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэх, гар урлал, бизнесийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж БНСУ, Япон улсаас Олле замаар алхахаар зорин ирсэн жуулчид нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, хөсөгт аялал хийх зэрэг орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн эко аялал жуулчллыг хөгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд “Улаанбаатар” явган алхалтын фестивалийг жил бүрийн 8 дугаар сард олон улсын хэмжээнд зохион байгуулж байна.

🧗‍♂️ Түүнчлэн өнгөрсөн оноос эхлэн өвлийн явган алхалтын фестивалийг санаачлан зохион байгуулж гадаад дотоодын 300 гаруй алхагчид оролцож байсан юм.

Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбоо

#visitulaanbaatar

#UlaanbaatarWinterWalkingFestival