Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн агаар салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа анхаарал болгоомжтой байж хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлнэ үү.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн агаар салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа анхаарал болгоомжтой байж хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлнэ үү.

✅Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх
✅ Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй
✅Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах
✅ Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох.
✅ Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох,ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
✅ Автомашинаар чаргаа чирэхгүй байхыг анхааруулж байна
➡Зориулалтын чарга ямар байх ёстой вэ?
-Хавтгай гүйгчтэй
-Чаргыг түлхэх бариултай
-Дэмжигч нуруутай
-Хүүхдийг бэхлэх суудлын бүстэй байх
-Чарга нь төмөр болон модоор хийгдсэн байх.