Хятадын Хөхмөрөн мужийн Харбин хотноо олон улсын 36 дахь удаагийн мөсөн сийлбэрийн тэмцээн боллоо. Энэ тэмцээнд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Орос, Испани, Америк, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро улсын 60 сийлбэрч хоёр хоёроороо 30 баг болж оролцсон байна. Монголоос дөрвөн баг оролцсон бөгөөд З.Ганжаргал, Х.Алтанхүү нар түрүүлж, Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлжээ. Мөн өнөөдөр Харбин хотод 27 дахь удаагийн цасан сийлбэрийн тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд Монгол, Хятад, Орос, Казахстан, Өмнөд Солонгос, Энэтхэг, Франц, Эквадор, Индонези, Испанийн 100 сийлбэрч оролцож байна.