ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД ҮНЭМЛЭХ ОЛГОХ ШАЛГАЛТЫН НЭГДСЭН ДҮН

ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД ҮНЭМЛЭХ ОЛГОХ ШАЛГАЛТЫН НЭГДСЭН ДҮН

Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох шалгалтын НЭГДСЭН ДҮН

2024 оны 4-р улирал

1. Ур чадварын шалгалт

• Энэ удаагийн ур чадварын шалгалтыг 2024 оны 12р сарын 7-8-ны өдрүүдэд Монголын Үндэсний музей болон Чингис хаан Үндэсний музейд зохион явуулж, нийт 24 үнэлгээний ажилтан, 4 камерчин баталгаажуулагч, 8 чиглүүлэгч ажилтан, 1 бүртгэлийн ажилтны бүрэлдхүүнтэй ажиллалаа.

• Хураамжаа төлж (эсвэл НЭЗХЭ гишүүн) бүртгэлээ баталгаажуулсан 81 шалгуулагчаас 6 нь урьдчилан цуцалж, 7 нь шалгалтын өдөр хүрэлцэн ирсэнгүй. Ингэснээр нийт 68 оролцогч (солонгос – 27, англи – 25, хятад – 6, герман – 4, япон – 2, франц – 2, итали – 1, испани – 1) шалгалтад хамрагдлаа.

• Шалгалтын үйл явцыг “Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журам” болон “Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох шалгалтын удирдамж”-ийн хүрээнд зохион байгууллаа.

• Дээр дурдсан журмын 3.10, 4.9, 4.10-р заалтууд болон Шалгалтын комиссын баталсан “Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох шалгалтын удирдамж” – ийн 4.2 заалтын дагуу ур чадварын шалгалтаас 2 үнэлгээний ажилтны дундаж оноогоор 60 болон түүнээс дээш оноо авч “тэнцсэн” болзол хангасан шалгуулагч нь шалгалтын 2-р үе шат болох Ерөнхий мэдлэгийн шалгалтад хамрагдах эрхтэй байв.

2. Ерөнхий мэдлэгийн шалгалт

• Ерөнхий мэдлэгийн шалгалтыг 2024 оны 12р сарын 14-ний өдрийн 11:00 – 12:00 цагт онлайнаар зохион байгуулж, шалгуулагчдад оноо нь шалгалт дууссанаас 40 минутын дараа илгээв.

• Ур чадварын шалгалтаас 60 болон түүнээс дээш оноо авч “тэнцсэн” болзол хангасан 58 шалгуулагч шалгалтын 2 дах үе шат болох Ерөнхий мэдлэгийн шалгалтад орох байснаас нийт 57 нь хамрагдлаа. Доор хүснэгтэд тус 58 шалгуулагчийн Ур чадварын болон Ерөнхий мэдлэгийн шалгалтаас цуглуулсан оноо, тэдгээрийн нийлбэр нэгдсэн дүнг харууллаа.

• “Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журам”-ын 4.10- д заасан ёсоор шалгуулагч нь нийт 70 болон түүнээс дээш оноо цуглуулсан бол шалгалтад тэнцсэнд тооцно. Эндээс харахад нийт 47 шалгуулагч тус онооны болзлыг хангажээ.