Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г танилцуулах сургалт, хэлэлцүүлгийг Жендэрийн Үндэсний Хороо-ны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЗГХА Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон яамны харьяа байгууллагуудын 100 гаруй албан хаагчдад танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалт хэлэлцүүлгээр тус төлөвлөгөөний талаар болон эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар мэдээлэл өглөө.